СТА, жүжигчин М.Дорждагва Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харъяат. Бага байхад нь аав нь автомашины ослоор бурхан болж, ах дүү тав, ээжтэйгээ үлджээ. Сумын төвийн буйдхан амьдрал, аавыгаа, хань ижилээ алдсан гунигтайхан амьдрал дунд нэг жилийг үдсэн гэдэг. Нэг өдөр ээж нь шийдвэр гаргаж, таван хүүхдээ аваад аймгийн төв рүү нүүжээ. Аймгийн төв дээр хэдхэн жил амьдраад 1973 онд М.Дорждагвын ээж таван хүүхдээ дагуулан гэрээ замын автомашинд ачин Улаанбаатарыг зорьжээ. Тэд одоогийн “Дөлгөөн нуур”-ын хойно байрлах ахынхаа хашаанд гэрээ барьж, ээж нь ажил хийх болсон гэдэг. Мөн том эгч нь тусад орж дүү нараа харж хүн болгосон юм билээ. М.Дорждавга жүжигчний бага нас хөлс хөдөлмөр үнэртсэн, үнэ цэнтэй амьдрал дунд өнгөрчээ. Тэрбээр одоо “Хөдөө очиж, малын хашаа хороогоор явж, бууц үнэрлэхээр багийн дурсамж сэргээд сайхан байдаг” хэмээсэн юм. Түүний сэтгэлд яах аргагүй Архангай аймгийн өндөр цэнхэр уулс, морины гэдэс шүргэсэн өвс ногоо, тал дүүрэн мал сүрэг, жигүүртэн, араатан амьтдаар дүүрэн, сайхан гэх бодол, төсөөлөл сэтгэлийг нь бялхаадаг биз ээ.
Жүжигчин М.Дорждагва багаасаа л хөгжимд дуртай, ямар ч хөгжмийн арга эвийг нь олоод тоглочихдог байж. Тэгээд Хилийн цэргийн 019 дүгээр ангид алба хааж байхдаа цэргийн хөгжимчин болсон гэдэг. Энэ үеэс тэр урлагт дурлаж эхэлсэн байдаг. Харин цэргээс халагдсаныхаа дараа театрт шинэ жүжиг, кино, цирк тоглоно түүнээс хоцорно гэж байдаггүй байж. Драмын театр, Хүүхэд залуучуудын театрт тавигдаж байгаа жүжиг болгоныг үзлэг нэгэн байсан гэх. Урлагийн сургуульд явах гэсэн ч нас хэтэрсэн гээд явуулаагүй гэдэг. Сургуульд орж чадаагүй ч түүний урлагийн төлөөх сэтгэл бөхсөнгүй. Тэгээд 1986 онд Армийн театрт байгуулагдахад дагалдан жүжигчнээр оржээ. Тухайн үед түүнтэй зэрэг зургаан хүн дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн байдаг. Уран бүтээл, цаг хугацаа, урлагт хайраа өгсөн шалгуураар н.Батбаяр М.Дорждагва нар тунаж үлджээ. Тэднийг Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар хоёр найруулагч театрт мэргэжлийн жүжигчин болоход урам хайрлаж сайхан дүрүүдийг өгч байж. Түүний анхны уран бүтээл нь “Хэзээ ч мартахгүй” гэдэг жүжиг байв. Халх голын дайн япон цэргүүдийн амьдрал зөрчил тэмцлийн тухай өгүүлэх энэ жүжиг түүнийг тайзны уран бүтээлч болсныг батлах биз ээ.
Мөн “Тод магнай” киноны Түмэнгийн дүрээр залуу насаа мөнхөлж, өөрийгөө олсон хамгийн чухал үе нь байжээ. Монголчуудын сэтгэлд хоногшсон “Тод магнай” киноны гол дүрийг бүтээсэн цагаас монгол түмэндээ хүндлэгдэж, урам зориг авч, урлагийн замд шулуудсан байдаг. Анх киноны гол дүрд тэнцэхдээ М.Дорждагва гуай ихэд баярлаж бас эмээж байсан гэдэг. Зураг авалт Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгий нуур суманд болж Өвөрхангайд үргэлжилжээ. Нөгөөтэйгүүр морь малд сайн хөдөөгийн хүүхэд байсан болохоор түүнд хэцүү зүйл байгаагүй гэдэг шүү. Ийнхүү бид түүнтэй хийж буй уран бүтээл, өнөөгийн кино урлагийн хөгжил болоод монголчуудад тулгарч буй асуудлын талаар ярилцсан юм.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-Жүжигчнээс гадна зургийн даргаар ажиллаж байна. Залуус, дүү нартаа өөрийнхөө чадах хэмжээнд тусалж, дэмжиж байна. Тухайлбал, Цагдаагийн 100 жилийн ойд зориулсан киноны зургийн даргаар, “Фантастик” продакшны уран бүтээлчид “Хүн гүрэн” гэх том хэмжээний түүхэн кинонд тоглох санал тавсан. Зохиолыг нь уншиж байна. “Чингис хаан”, “Мандухай” киноноос хойш тийм хэмжээний кино хийгээгүй. Миний зүгээс бэлдэх, бодох зүйл их бий. Мөн Эрдэнэбилэгийн “Хүн чоно” киноны зурагт орох ёстой зохицуулаад явж байна.
-Та сүүлийн үед кино үзэж байна уу?
-Бүгдийг нь гүйцэж үзэж чадахгүй байна. Хуучны киног хүн бүр үздэг байлаа. Өдгөө кино урлаг хөгжиж, сайхан уран бүтээлүүд төрж байна. Бүтээл хийхийн төлөөх бүтэлгүйтлүүд их бий шүү дээ. Тийм болохоор заавал муучлах албагүй. Гэхдээ анхаарах ёстой зүйл зөндөө бий. Аливаа зүйлд хэмжээ, хязгаар, тавигдах шаардлага байх ёстой. Хүн бүр бүтээл бүр төгс байх албагүй амжилт гаргахын тулд бэлтгэл үе шат бий шүү дээ. мөнгө санхүү цаг хугацаа шүүмжлэлээс сургамж авч байгаа уран бүтээлчид амжилт гаргана гэсэн үг. Хорвоогийн мод урттай, богинотой. Хүний амьдрал сайнтай, муутай.

-Кино урлагийн салбар илүү хөгжихийн тулд юу хийх ёстой вэ?
-Хийж буй бүтээлтэйгээ холбоотой судалгаа сайн хийх хэрэгтэй. Хүний амьдралд ойр, хүлээн зөвшөөрөгдөх үйл явдалтай байх ёстой. Үүнээс халихаараа зарим хүний дургүйг хүргэж байгаа юм. Ямар ч бүтэлгүйтлийг тэвчиж даван туулж байгаа хүмүүс байхад зарим нь зөвхөн хүний гаргасан алдааг тэмдэглэж аваад хоолоо олж идэж байгаа өрөвдөлтэй хүмүүс бий. Зөвхөн үүнээс ямар муу юм гарах бол гэдгийг хүлээж байдаг. Т.Галсан гуай “Чамаас дор хүн чамайг муулдаг. Чамаас дээр хүн юун чамтай манатай” гэж сайхан хэлсэн байдаг. Бид мөнх амьдрахгүй бүгд цуваад дуусна. Энэ богино амьдралд нэгнээ шулж, хугалж, чанаж, хэмлэх хэрэггүй.
-Та кино урлагийн салбарт юу хийж үлдээхийг хүсэж байна вэ?
-Зорилгогүй хүн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ уран бүтээл хийх гэж шаналж, түүгээрээ өвчлөх цаг ч биш нас ч өнгөрсөн. Харин нас, зан байдалдаа таарсан сэтгэлд хоногшсон аавын дүр бүтээж, үлдээхийг хүсдэг.
-Та урлагтай ямар сэжимээр холбогдох болов?
-Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн. Багадаа хөдөөгийн хүүхдүүдийн ижил өсөж, торнисон. Адуу малтай ойр өссөн. Одоо малын хашаанд очиж бууц үнэрлэхээр багийн дурсамж сэргэж сайхан байдаг.

-Та ямар тохиолдлоор “Тод магнай” киноны Түмэнгийн дүрд тоглох болов?
-Өөрийн хүсэл сонирхлоороо кино урлагийн салбарт орж ирсэн. Миний бүтээсэн хамгийн сайхан дүр. Гэхдээ энэ талаар ярих дургүй.
-Яагаад?
-Энэ талаар өмнө хангалттай ярьсан шүү дээ. Ж.Бунтар, Чимиддорж хоёр найруулагч театрт жүжиг үзэж байгаад намайг олж харсан юм билээ. Тэгээд “Тод магнай” киноны зураг авалтад шалгаруулж байсан. Том дүр аваад камерын өмнө гарна гэдэг амаргүй шүү дээ. Би хөдөө өссөн болохоор хэцүү зүйл ч байгаагүй юм шиг санагддаг. Монгол хүн болж төрсний бахархал шүү дээ. Морь, бөх, сур гурав монгол хүний дархлаа юм. Тийм учраас ямар ч цаг үед наадмаа хийнэ гэж дайрсан шүү дээ. Харин би түүний эсрэг байсан. Өдөрт хэчнээн хүн халдварын улмаас нас барж байхад юун баяр, алдар хүнд вэ.
-Танд эмзэглэдэггүй зүйл бий юү?
-Хүн бүр санаа сэтгэл үймэрч, эмзэглэж байна. Коронавирус халдварын араас илүү хөнөөлтэй зүйл хүн төрөлхтөн рүү ирж байгаа. Бурхныг хүн бүтээдэггүй. Харин бидний газар дэлхий, амьсгалж буй агаар, ус, нар, сар, огторгуйг бүтээсэн эзэн. Хүний биеийн хялгасан судас дэлхийг хоёр бүтэн, нэг тал тойрохтой тэнцэх хэмжээний урт байдаг юм байна. Үүнийг эхийн хэвлийд нэхэж оёод, амьсгалын тооцоог гаргасан байдаг юм байна.

-Та шашин шүтдэг үү?
-Би шашин шүтдэг байсан.
-Ямар хүн жүжиглэж чаддаг юм бэ?
-Аливааг харах, ажиглах чадвартай, элэглэх, дууриах өгөгдөлтэй хүн жүжиглэдэг. Жүжигчин бүр жүжигчнээр үлдэхгүй. Жинхэнэ мэргэжлийн жүжигчин театрт байдаг. Тэднээс дуудагдсан биш сонгогдсон жүжигчид байдаг юм. Сонгодог урлагийг сонгодог уран бүтээлчид бүтээдэг. Кинонд жүжигчин биш хүнийг тоглуулж болдог шүү дээ.
| М.ДОРЖДАГВА: “ТОД МАГНАЙ” киноны ТҮМЭНГИЙН дүрээрээ бахархдаг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |