-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Таныг охинтой болсон гэж дуулсан. Том нь хүү бил үү?
-Нийт уншигч, Монголын ард түмэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Том маань хүү, сая охинтой боллоо. Эмэгтэй хүн үртэй тэр тусмаа охинтой болох шиг жаргал байдаггүй байх. Нэг л өөр, дулаахан, ханьсаг мэдрэмж төрөөд байдаг юм байна.
-Таныг уран бүтээлийнхээ ажилд орсон гэж сонссон. Арай бие даасан тав дахь тоглолтоо хийх гэж байгаа юм биш биз. Яагаад ийм хурдан ажилдаа орчихов?
-Тоглолтын талаар одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй байна. Бидний ээж, эгч нарын үед төрснөөс хойш 45 хоноод ажилдаа ордог байсан шүү дээ. Үүнд учир бий. Дуучин хүнд бол хоолойныхоо өнгө, ая данг алдаагүй байгаа дээрээ уран бүтээлээ хийсэн нь дээр. Тэглээ ч эмэгтэй хүн байнга гэртээ сууж, хүүхэд, гэрийн ажилтай зууралдах утгагүй. Ганц олдсон амьдралаа хийх ёстой зүйлдээ өөрийгөө бүтэн зориулж, зорилго тэмүүлэлдээ хүрч амьдрах хэрэгтэй. Гэхдээ эх хүнийхээ үүргийг умарт гэж байгаа юм биш. Хорвоогийн бүхнийг амжуул гэсэн үг.

-Тийм шүү. Одоогоор та хэр их зүйл амжуулаад байна вэ?
-Чадлынхаа хэмжээнд хийж, чадах бүхнээ амжуулсан шиг амжуулна гэж боддог доо. Өнөөдөр хийсэн ажил, амжилтыг дүгнэх цаг биш, бүтээх цаг.
-Таныг дуулахаар тогоруу бүжиглэдэг байсан гэдэг. Маш цөөхөн хүнд тохиох тэр гайхамшигтай үзэгдлийг та анх хэзээ, яаж анзаарсан юм бэ? Хүн дуулж байхдаа ихэвчлэн өнгөрсөн дурсамжаа хөврүүлж, ялангуяа шувуу бүжиглэж байгааг анзаарах сөхөөгүй байдаг байх.
-Би дунд сургуульд байхдаа нэг ч удаа урлагийн үзлэгт орж байгаагүй. Өөрийгөө дуулдаг ч гэж мэддэггүй байсан. Өвөө, эмээтэйгээ хөдөө амьдарна. Мал төллөх үеэр хонио байнга дагаж явахгүй бол том шувуу хурга, ишиг шүүрчихдэг. 1995 оны хавар тогоруу эхлээд хонины захаар тонгос тонгос хийгээд л алхаж яваа харагддаг байлаа. Хонь хариулж яваа хүн дуулах, алсыг ширтэхээс өөр юу хийхэв дээ. Нэлээд урь орсон нэг өдөр нөгөө тогоруунууд чинь хонин дунд орчихсон, бүжиглээд байх шиг харагдсан. Тэгээд намайг дуулахаа болихоор бүжиглэхээ больчих шиг санагдсан. Тэгэхээр нь ойролцоо очоод дуулж үзсэн. Намуухан, уянгалаг дуу аялахаар усны долгио шиг намилзан, хөвж яваа мэт аядуу хөдөлдөг юм билээ, ямар гоё гэж санана. Түргэн хэмнэлтэй дуу дуулахаар дороо цовхчин бүждэг.
-Тухайн үед та уртын дуугаа л дуулдаг байв уу. Та өөрөө дуучин болохоор шийдсэн юм уу, эсвэл хэн нэгэн зөвлөсөн үү?
-Тэр үед би нэг ч уртын дуу мэддэггүй, аялж ч үзээгүй байлаа. Радиогоор юу явна түүнийг л дагаж, дуулдаг байсан даа. Хүмүүс эмээ, өвөө хоёрт охиноо дуучин болго гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээд л аймгийн төвд очиж, Хан-Хэнтий чуулгад шалгуулж, тэнцсэн. Дараа нь СУИС-д орж, уртын дуучин гэх сайхан мэргэжлийг эзэмшсэн. Манай чуулгын дарга н.Авирмэд ах намайг уртын дуучин болох хүн гэж хэлсэн. Харин миний жаахан авьяасыг МУГЖ Г.Нансалмаа гэж сайхан хүн нээж, Хан Хэнтий чуулгынхан маань намайг энэ сайхан урлагаас салах аргагүй нэгэн болгосон доо. Одоо Улаанбаатар чуулгад ажиллаж байна.
-Ертөнцийн уран яруу хийгээд уй гуниг, баяр баясгалан, ухаарлыг хоолойгоороо илэрхийлдэг энэ авьяаслаг хүний эжий, аавын тухай сонсмоор байна.
-Миний аав, ээж хоёр жирийн л нэг хөдөөний хүмүүс байсан. Дандаа хүний төлөө явдаг, сайхны туйл гэж байдаг бол тийм хүмүүс байсан даа. Таван сайхан хүүхэд нь түрүүчээсээ хоолны захад хүрч, ачийг нь одоо л нэг хариулья даа гэхийн алдад тэднийг маань амар амгалангийн оронд аваад явчихсан.
“Дээдийн баян эрүүл энх
Дэргэдийн баян элэг бүтэн явах” гэж үг байдаг юм. Хүний орчлонгийн өнгөөр, мөнгөөр, баялгаар, алдар нэр, агуу нээлт гээд юугаар ч сольж болшгүй, эргүүлэн авч чадашгүй зүйл бол гэр бүл, ээж, аавын хайр байдаг. Чиний хайрын хэмжээ ямар байна түүгээрээ л тэднийгээ амьдад нь хайрлах хэрэгтэй. Хүний ертөнцийн хамгийн том баялаг, жаргал бол аав, ээжтэйгээ элэг бүтэн байх.

-Тийм шүү. Ялангуяа ээжгүй амьдарна гэдэг төсөөлөхийн аргагүй санагддаг.
-Ээжийгээ бурхны оронд одсоныг мэднэ гэдэг хорвоо хөмөрчих шиг уйтай, үгээр илэрхийлэхийн аргагүй гуниг, зовлон байдаг юм билээ. Цээжин дотор зүрх, элэг, уушги байхгүй. Би ер нь байна уу, үгүй юү гэтлээ өмөрдөг юм билээ. Харсан юм өнгөгүй, идсэн хоол амтгүй, хов хоосон бие нулимсгүй, бодолгүй, инээд хүртэл цаанаа л нэг тийм больчихдог юм шигээ. Ээжийгээ амирласнаас хойш би чин сэтгэлээсээ, бүр элгээ хөштөл инээгээгүй юм байна шүү. Жаргалтай, цагаан инээд минь хүртэл ээжтэй хамт явчихдаг бололтой. Ээжээс хойш хоосон бие л үлддэг байх. Гэхдээ орчлонгийн жам болохоор цагийн эргэлтэд эвлэрдэг л юм байна. Ээжид минь ч бас ээжээсээ хагацах ийм байсан байх гэж бодохоор бас л хэцүү дээ.
-Таныг том хүүгээ бас алдсаныг мэднэ. Хүүгээ алдсаныхаа маргааш нэг томоохон тэмцээнд дуулж байсан гэсэн. Хүүхдээ алдсан хэрнээ тэмцээнд дуулаад зогсож байсан гэхээр чухал тэмцээн байжээ?
-С.Дамчаа гуайн нэрэмжит уртын дууны уралдаан байсан юм. Нулимсаа дотогшоо залгиж дуулах үнэхээр хэцүү байсан. Тийм уй гуниг тохиолдоод байхад тэмцээнд ороод байх даа яахав дээ гэх хүн байдаг байх. С.Дамчаа агсны охин Д.Даариймаа гэж настай хүн байдаг юм. Тэр надаас өдөр шөнөгүй гуйгаад байсан болохоор яаж ч чадахгүй орсон.

-Түрүүлсэн үү?
-Үгүй. Түрүүлэхэхдээ чухал биш. Хамгийн гол нь Хэнтийчүүдийнхээ өмнөөс дуугаа өргөх л чухал байсан. Харин ч дуулсан нь их юм.
-Уртын дуунаас өөр төрлийн дуу дуулах уу?
-Уртын дуу дуулж чаддаг хэн ч богино дууг дуулж чадна. Түүн шиг амархан зүйл байхгүй. Харин богино дуу дуулж, амьсгаагаа тасалчихаад эргээд олж авна гэдэг хэцүү. Уртын дууны амьсгаагаа алдчихвал эргүүлж олох хэцүү гэдгийг олон хүний жишээнээс харж болно. Шаардлагатай цөөн тохиолдолд богино дуу дуулна. Би уртын дуугаа л мөнхжүүлнэ.
-Таны уртын дууны өнөөгийн байдал, ирээдүй, залуу дуучдын талаар бодож явдаг зүйл?
-Ганцхан уртын дуу ч биш урлаг руу хүн бүхэн зүтгэж, тэмүүлж байгаа нь сайн хэрэг. Гэвч түүний цаана урлагийг маш амархан хоолонд хүргэдэг хэрэгсэл мэтээр ойлгож, хошуурч байгаа нь харамсалтай. Тооноосоо чанар нь гэдэг байх аа. Манайд эсрэгээрээ байх шиг байна.
-Алдар нэр хүнд юу авчирдаг юм бол?
-Үүрэг хариуцлага, ухаан, эрсдэл бүхнийг дагуулдаг. Ухаан дутвал өндрөөс унах эрсдэлтэй. Дээрээс нь тэнэг бол газардахдаа ахиж сэргэх аргагүй болтлоо няц үсэрнэ. Харин тэр их нэр хүндийг зөв авч явах ухаан байвал хэдэн ч удаа ойчсон зөөлөн газардана. Ер нь тэгээд энэ орчлонд өндөр, нам гэсэн хэмжээс л байдаг. Хэчнээн нэр алдартай байлаа ч хүний л жам ёсоор амьдарч, жаргаж, зовно, үхнэ. Тийм болохоор нэр алдрын араас хөөцөлдөж, хайран цагаа дэмий үрээд яана.
-Таны цуглуулсан хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Миний цуглуулсан юм гэвэл хэдэн ном л байна даа. Номонд мөнгөө хайрлаж байсангүй. Эд зүйлсээс надад байгаа хамгийн том баялаг гэвэл ном. Түүнээс биш энгэсэг, үнэртэн, чамин гоё гутал байхгүй. Миний бодлоор хүнлэг чанараар баян байх л юугаар ч сольшгүй үнэт зүйл.
-Таны сэтгэл зовниж явдаг ямар асуудал байна вэ?
-Бидний үр хүүхэд өнөөдрийн томчуудын бусдад тавьж байгаа зээл, тусламжийн өрөн дээр унах вий гэх айдас. Магадгүй унах байх. Эх орон ч үгүй, эдэлж, өмсөж ч чадахгүй, монгол хүн байсан юм гэнэ лээ гээд явж байх вий гэхээс өр эмтэрдэг юм. Би охиноо тэрүүлэхдээ ийм сонин юм бодсон. “Миний охин амьдралын хар, цагааныг яаж туулна даа” гэж өөрийн эрхгүй өрөвдөх, хайрлах зэрэгцсэн. Миний жаахан, булбарайхан охинд амьдрал дэндүү том, хатуу юм шиг санагдсан байх л даа. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг бас их зовлон туулдаг амьтан байдаг юм байна.
.jpg)
-Амьдралын сайн сайхан гэж чухам юу юм бол?
-Домогт Н.Норовбанзад агсантай эн тэнцэхүйц дуучин хэмээн олон түмэнд үнэлэгддэг, хоолойгоо 100 сая ам.доллараар даатгуулсан, зөвхөн эх орондоо ч бус дэлхийд алдар, нэр нь цуурайтсан МУГЖ Г.Хонгорзулын хэтийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Уртын дуу хэмээх Монголоос өөр хаа ч байхгүй дэлхийд ганцхан бид л чадах энэхүү сонгодог урлагийг залуу үе, хүүхдүүд маань ойлгож, оюун санааны их эрч хүч, эрх чөлөөг мэдэрч, өнөөдрийнхөөс илүү олон хүн сонсож, дуулдаг болгохыг л зорьж байна. Уртын дуунд нэг ч гэсэн хүн дурлаж, хайрлаж, түүнийг шүтэхэд миний дуу нөлөөлөөсэй гэж хүсдэг. Үр хүүхэд минь энх тунх, сайн сайхан амьдрахыг харах, тэднийхээ хүрч болох бүх замд нь гүүр болно гэж боддог доо. Хүнд гэр бүлээс илүү эрхэм нандин зүйл гэж байхгүй.
| Г.ХОНГОРЗУЛ: Шилбүүр унаж, шилбээ гялалзуулаад гүйж явсан насаа бодохоор сэтгэл эрхгүй нялхардаг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |