Эргэлт.мн мэдээллийн сайт дэлхийн номер нэг “Нарны цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач А.Уранбилэгийг онцолж байна. Түүний хувьд “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг наймд шалгарч байсан бол одоо “Дэлхийн топ циркчин” тэмцээний шилдэг зургаад үлдээд буй авьяаслаг нэгэн билээ. Хүүхэд байхаасаа циркийн урлагт дурлаж, өнөөдрийг хүртэл тус урлагт өөрийн хувь нэмэрээ оруулж байгаа А.Уранбилэгийн гэгээлэг ертөнцөөр зочилно уу.
-Таныг дэлхийн чансаа өндөртэй “Нарны цирк”-д ажилладаг гэж дуулсан. Монгол Улсаас ганцаараа ажилладаг уу?
-“Нарны цирк” бол дэлхийн нэг номерын цирк. Циркийн жүжигчин болгон ажиллахыг хүсдэг ч шалгуур өндөртэй, дандаа лидерүүдийг нь шигшиж авдаг. Одоогоор “Нарны цирк” маань таван мянга гаруй ажилтантай, явуулын болон суурин олон тоглолт хийдэг. Уран нугаралт бол дэлхийд "Монгол брэнд" болсон. Уран нугаралтын олон хүнд элементийг монголын жүжигчид л хийж чаддаг. Тийм болохоор бид уран нугаралтаараа дэлхийд нэгт ордог. “Нарны цирк”-д монгол уран нугараачид олон байдаг. Тэдний нэг нь би.
-Уран нугаралт дэлхийд Монголыг төлөөлөх нэг брэнд болсон гэдгийг дуулах их сайхан байна. Тэгэхээр энэ хүртэл хөгжүүлсэн хүмүүсийг эргээд дурсвал?
-Цирк анх үүсэхээс эхлээд Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б.Норовсамбуу гуай нар хөгжүүлж, чиглүүлж, хувь нэмрээ оруулж ирсэн. Тулгын гурван чулуу шиг хүмүүс. Энэ гурван хүн Монголын циркийн урлагийг дэлхий дахинд таниулсан. Мөн олон сайхан уран нугаралтын жүжигчдийг бэлдсэн. Би Д.Мажигсүрэн багшийн шавь. Манай багшийн хувьд хосоороо нугарах, аман дээрээ тогтохыг зохиож байсан. Энэ гурван багшаас минь олон сайн уран нугараачид төрж, түүнээс нь салаалсаар өнөөдрийн амжилтад хүрсэн. Мөн монгол хүний биеийн онцлог бусад орны хүмүүсээс илүү яс сайтай, хүчтэй байдаг. Түүний хажуугаар техник, суурь сайн байдаг болохоор уран нугаралт дэлхийн брэнд болсон. Хэдий бусад оронд уран нугаралтын жүжигчин байдаг хэдий ч сайн судлаад үзэхээр багш нь монгол хүн байдаг.

-Монголын цирк дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд, өөрийн гэсэн үзэгчидтэй болсон гэлээ. Тэгвэл Монголд үзэгчид хэр олон бэ?
-Хуучин цирк хүчтэй гарч ирж байсан үед үнэхээр гайхалтай байсан. Монголчууд циркийн урлагаа мэддэг, байнгын тоглолттой, үзэгч ихтэй байлаа. Харин цирк хувьчлагдсанаас хойш бэлтгэлийн байргүй болж, жүжигчид маань хувь хувьдаа уран бүтээл хийх болсон.
Миний хувьд дэлхийн номер нэг “Нарны цирк”-д ажиллаж байна. Гаднын томоохон тоглолт, арга хэмжээнд оролцож, хүмүүст мундаг жүжигчин гэж хүлээн зөвшөөрөгддөг хэрнээ Монголд ирэхээрээ зүгээр л ажилгүй хүн болж хувирдаг.
Манай циркийн маш олон жүжигчид спортоор бол олимпод оролцоод, хийх юмаа хийгээд явж байгаа. Гэтэл монголд ирэхээр “аан нэг тэмцээнд орсон юм уу. Нэгдүгээр байранд орсон юмуу” гэж хүлээж авдаг. Би Монголд ирэхээр “Улаанбаатар цирк”-д харьяалагдаж, тоглолтод оролцдог учир бэлтгэлийн байрны хувьд харьцангүй гайгүй. Надад бол өндөр таазтай өрөө байхад л бэлтгэлээ хийнэ шүү дээ. Гэтэл манай акробат, агаар үзүүлбэрийн олон жүжигчид бэлтгэлийн байргүй байна. Тэдний хувьд өрөөнд бэлдэх боломжгүй. Тааз намхан, гэрэл ихтэй учир нисэх боломжгүй гээд асуудал их шүү. Хөндлөнгөөс харж буй надад тэгж санагдаж байхад тэдгээр жүжигчдэд их гомдолтой санагддаг болов уу. Олон сайхан жүжигчид Монголд амьдрах аргагүй болоод гэр бүлээрээ гадаадад суурьшдаг.
-Бидний хувьд циркийн тоглолт үзээгүй удаж байна. Гэтэл дэлхийд циркийн урлаг зогсолтгүй хөгжсөөр л байгаа. Тэгэхээр циркийн урлагийн хөгжил их өөр болсон болов уу?

-Таны мэргэжил урлаг, спортыг хослуулсан ховор мэргэжил шиг санагддаг. Таны хувьд урлагийн хүнд байх зан чанар түлхүү байдаг юм шиг ээ. Их сэтгэл хөдлөлтэй болов уу?
-Бид яг урлагийн хүмүүс шиг эмоци ихтэй байдаг. Юмыг сэтгэлээсээ хүлээж авдаг. Амархан гомдож, баярладаг. Нөгөө талдаа би өөрөө их өөдрөг сэтгэлгээтэй хүн. Тэр маань надад их нөлөөлдөг. Унаж, алдаа гаргавал “Өө уначихлаа, зүгээр зүгээр босоод, бэлтгэлээ үргэлжлүүлье, илүү хичээе” гэж хэлдэг тийм төрлийн хүн.
Мөн уран нугаралт хүнд хүргэх нь гоо сайхан, урлаг хэрнээ бэлтгэлийн үед хүнд, тэсвэр тэвчээр шаарддаг спортын төрөл болов уу.
Энгийн хүн хэзээ ч бид нар шиг хөдөлж, нугарах боломжгүй. Тийм учраас багаас нь биеийг нь өөрчлөөд явж байна гэсэн үг л дээ. Тэгээд багаасаа л тэвчээр, тэвчээр, тэвчээр гэж заалгасан болохоор их хатуу, чанга зантай шүү.
-Тэгэхээр таныг уран нугаралтгүйгээр төсөөлөх аргагүй байх нь ээ?
-Би уран нугаралтаар хичээллээд 20 гаруй жил болж байна. Анх тавхан настай жоохон хүүхэд цирк үзээд “Би заавал уран нугараач болно” гэж зүтгээд Д.Мажигсүрэн багш дээрээ шалгуулж байсан. Даанч “Чи арай жоохон байна, ирэх намар ирээрэй” гэж хэлж байлаа. Тэгээд гарах гээд алхаад явж байсан чинь багш араас “Чи жоохон махлаг юм уу даа. Үүнээс илүү жин нэмж болохгүй шүү” гэж хэлж байсныг нь тод санадаг. Тэгээд би гэртээ ирээд багш намайг таргалж болохгүй гэсэн гээд хоолоо хасаад л эхэлсэн. Тэгэхээр тийм жоохноосоо уран нугаралтад дурласан байгаа байхгүй юу.
Миний амьдрал бүхэлдээ уран нугаралт. Хаяа уран нугаралттай хуримаа хийсэн юм шиг л зүтгэх юм гэж боддог шүү. Ер нь би өөрөө циркийн урлаг гэж боддог.
-Хамгийн их бэртэл авч сурч байсан үзүүлбэр, хөдөлгөөн тань юу вэ?
-Мэдээж аман дээрээ тогтох их хүнд. Түүнийг сурах гэж их хүнд байсан. Мөн би хөлөө нэг газраа гурван удаа хугалж байсан. Ер нь циркийнхэн үргэлж л хүнд зодуулсан юм шиг гар хөл нь хөхөрч, хавдсан байдаг. Шинэ юм турших болгондоо их бага бэртэл авдаг. Гэхдээ би хөлөө хугаллаа гээд шантраад байдаггүй. Хөлөө оролцуулахгүйгээр хэрхэн бэлтгэл хийх үү гэж дандаа хөдөлж байхыг хичээдэг. Учир нь бид нар долоо хоног л бэлтгэл хийхгүй бол формоо алдаж, бие хүнд болдог. Тэгээд биеэ даахгүй техникээ алдах тохиолдол бий. Тийм учраас өдөр бүр тэмцээнд бэлдэж байгаа юм шиг л бэлтгэл хийдэг. Хүүхэд байхад зуны амралт гээд нэг удаа сар амарсан чинь бэлтгэлээ хийж чадахгүй, формоо алдсан байсан. Тэгсэн багш над руу хараад “Уранаа чи үүнийг хийж чадахаа больсон юм уу” гэж хэлсэн үг нь л надад хүнд нөлөөлж байсан. Уг нь загнаж, аашлаагүй зүгээр л чи чадахаа больсон юм уу гэж хэлсэн үг нь хүнд тусаад, сэтгэлээр унаж байсан. Гэхдээ хэдхэн хормын дараа л “За за бусад хүүхдүүдээс илүү бэлтгэл хийгээд формоо нөхөөд авчихна даа” гээд л сэтгэлээ зассан.
-Сүүлд оролцож буй тэмцээнийхээ тухай яриад, ярилцлагаа өндөрлөе?
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
| А.УРАНБИЛЭГ: Миний амьдрал бүхэлдээ ЦИРК |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |