Гурван жилийн яг өдийд юм байна. Их хотын хүн үймсэн дэлгүүрээр ядартлаа алхана. “Аан тийм, хар өнгөтэй байвал зүгээр юм байна. Хэмжээ нь? Юу билээ, 43 бил үү” гэсэн ямар ч анхааруулгагүй, санаандгүй тархи руу харвах бодол. Гутлын лангууны дэргэд зогсох би. Гэнэт... Стоп! Хэнд гутал харж яваа билээ?
...Аавд байх нь. Тэнгэрт одоод олон жил өнгөрчихсөн аавдаа ямар ч ухамсаргүйгэээр, “автоматаар” гутал харж яваа байх нь. Үнэндээ аав огт байхгүй болчихсон гэж боддоггүй. Аргацаасан, өөрийгөө хуурсан, гэнэн сонсогдож мэднэ л дээ, гэхдээ үнэндээ үе үе аав хаа нэгтээ байгаа юм шиг мэдрэмж төрдгийг л бат нот мэднэ (Ийм үг хэлэхээр хүмүүс ихэнхдээ өрөвдөнгүй, бүр шимширч ирээд хардаг шүү).
Аав үгүй 1820 ч юм уу, эсвэл түүнээс ч олон хоногт юу болж өнгөрлөө? Ингээд бодвол бүх зүйл бараг л хэвээр шив. Ихэнхдээ жаргалтай, заримдаа гунигтай, бүр цөөн тохиолдолд орь найдвар тасарсан мэт санагддаг өнөөх хүйтэн, халуун, салхитай, тунгалаг өдрүүд үргэлжилсээр л байна. Аавтай дахиад уулзахгүй гэдэг бодлыг эхлээд үгүйсгэж, дараа нь хүлээн авч, тэгээд эвлэрснээс бусдаар өөрчлөгдсөн зүйл үгүй.
Уй гашууг анх мэдэрсэн тэр намар, түүний дараа намар л “Өнчин хүн гэдэг ийм байдаг байх нь ээ” гэж их нухацтай тунгааж бодсон сон. Ойр дотнын найз минь тэр үед ойр зуурын цухал үг хэлчихэд гол зурж гомдсоныг лавтайяа сайн санадаг юм. Бүх зүйл хүнд, саарал өнгөтэй мэт санагдаж байхад хатуу хүтүү үгийг зүгээр л үл тоогоод өнгөрүүлчих тэнхэл байдаггүй гэж өөрийгөө зөвтгөдөг.
Дараа нь... тэр хагацлыг хүссэн хүсээгүй хүлээж авсан. Тайвширсан. Танилцаж нөхөрлөөд төдий л удаагүй байхад нэг найзад минь яг ийм хүнд хагацал тохиосон тэр намар түүнийг зөөлөн тэврээд “Чамайг сайн ойлгож байна аа” гэж хэлсэн. Нээрээ л хэн нэгнээ алдсан хүний харцыг, сэтгэлд нь юу болж байгааг, хоолойд нь ямар үг тээглэж байгааг ойлгодог болчих шиг санагддаг (үнэхээр тийм ч юм бил үү, хэн мэдэх вэ) .
Одоо бол аавын тухай би инээмсэглэн дурсаж, нулимс дуслуулахгүйгээр, өрөө өвтгөлгүйгээр ярьж чаддаг болчихож. Балчир насны хамаг жаргалтай дурсамжаас эхлээд заримдаа аавд туньж гомдсон үеэ ч чимэг хачиргүйгээр дурсаж чаддаг болсон. Заримдаа би аавын тухай, аав тэнгэрт одсон намрын тухай, дараа нь аавгүй өнгөрүүлсэн өдрүүдийн тухай мартчихдаг. Яг мартсан уу, эсвэл зүгээр л нэхэн санадаггүй юү... Мэдэхгүй. Итгэмээргүй, аавын тухай бодолд хүртэл зай олдохгүй өдрүүд байдаг л байх нь.
...Киноноос ч бил үү, номоос ч бил үү үлдсэн нэг үг үе үе санагддаг. “Хагацал уй гашууг бид хэзээ ч даван туулдаггүй. Харин зүгээр л түүнийгээ тээгээд, түүртэлгүйгээр амьдарч сурдаг” гэж... Яг халаасандаа чулуу хийчихсэн шиг. Эхлээд төвөгтэй санагдана, гаргаж хаяхыг оролдоно, үгүй бол өөрийгөө элдвээр ятгана. Эцэст нь зүгээр л мөнөөх чулуугаа байгаа, үгүйг ч үл анзаараад амьдарч сурна, дасна. Гэхдээ чулуу халаасанд байсаар, заримдаа дэлгүүрийн дэргэдүүр өнгөрөхөд хар өнгийн, 43 размерын гутал руу нүд унагуулчихсан л явдаг аа.
| Гутлын дэлгүүрийн дэргэдүүр... |
|
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |