Монголын ард түмний дунд нэр хүнд, алдар гавьяагаараа олны танил болсон эрхмүүдээс нэгдүгээр сард мэндэлсэн цөөнгүй хүн байдаг аж. Тэдний авьяас чадвар, бүтээл, туурвилыг ард түмэн андахгүй мэдэх бизээ. Чухам зарим нь өөр он цагт алдаршиж байсан ч гэлээ өдгөөг хүртэл нэр алдар нь арилаагүй хэвээр байгаа юм. Харин тэд шинэ оны эхэн сар буюу нэгдүгээр сард эхээс мэндлэн төрсөн нь хувь тавилан ч байж мэднэ. Ингээд уншигч танд нэгдүгээр сард төрсөн Монголын олны танил эрхмүүдийн талаар хүргэж байна.
“Тээж төрүүлсэн ачийг нь
Тэтгэж хариулах завгүй яваа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө...” гэх дууг мэдэхгүй хүн үгүй. Энэ л дууг ард түмний зүрхэнд шивнэж, чихэнд цуурайтуулсан хүн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ. Тэрбээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой гэх газарт 1958 онд төржээ. Тиймдээ ч төрсөн нутгаа магтан дуулсан түүний бас нэгэн уран бүтээл нь
“Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг” хэмээх дуу юм.
Энэхүү уран бүтээлийг наран мандах нутгийнхан нь төдийгүй Монголын ард түмэн ч андахгүй сайн мэдэх биз ээ. 1991 онд Монгол Улсын гавьат жүжигчин цол хүртэж, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн аж. Харин 15 настайдаа урлагийн үзлэгт анх удаа “Жаахан шарга” дуугаар оролцсоноос хойш урлагийн зам нь нээгдэж, уртын дуу шуранхайлах болсон байна. Түүнчлэн 1975 онд Соёлын ордон, ХДТ-т дуучнаар ажиллаж, 1994 онд Морин хуурын чуулгын дуучин, 2003 оноос ХБК-ийн багшаар тус тус ажиллаж байгаа юм. Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглохдоо зургаан удаа хандивын тоглолт хийсэн байна. Мөн түмэн олонд гайхуулсан хосгүй авьяасаараа Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор явж Японы Suntory hall alcoross, АНУ Сarnegle hall, Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байж. Тэр Монгол төдийгүй дэлхийг уртын дуугаар уярааж явсан Н.Норовбанзад эрхмийн шавь болж, гайхамшигтай өв соёлыг тээх үүрэг оногджээ. Түүнчлэн “Уяхан замбуу тивийн наран”, “Үлэмжийн сайхан хорвоо”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Тэнгэрийн нулимс шиг аялгуу”, “Сэцэн мандухай”, “Гүнзгий зүрхний амраг”, “Тэмээн зэрэглээ”, “Бэрийн өглөө”, “Хослон жаргая”, “Бүсгүй хүний заяа”, “Алсын газрын зэрэглээ”, “Мандах наран зүгт нутаг минь байдаг”, “Бүүвэйн дуу”, “Жаахан шарга”, “Алгирмаа”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” дууг өдгөө ард түмнийхээ сэтгэлд хоногшуулжээ.
Түүний амьдрал бөмбөр хөгжмийн нүргээн, даралтад хөгжмийн цохилт, гитар хөгжмийн амьд хөг аялгуутай өрнөдөг. Зургадугаар ангидаа “Мөрөөдөл” дуугаа зохиож урлагийн ертөнцийг сонирхож эхэлсэн тэр Монголын рок попын ертөнцөд томоохон байр суурийг эзэлж, хөгжмийн тайзан дээр шинэ уур амьсгал оруулсан нэгэн тод од билээ. Тэрбээр 1976 онд Увс аймгийн Ховд сумын "Хөх толгой" гэдэг газар арван хүүхэдтэй айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлж, нэгдүгээр ангидаа Эрдэнэт хотод шилжин иржээ. Түүний аав П.Лонжид нь киномеханикч, улсын тэргүүний анчин, яруу найрагч хүн. Харин өвөө М.Пунцаг нь Увс аймгийн орлогч даргаар ажиллаж байсан гэдэг.
Сэхээтэн айлын урлагийн тайзны алдарт хүү Нисванис хамтлагийг 1996 онд үүсгэн байгуулсан бөгөөд өөрөө хамтлагийн ахлагч болж байв.
Түүний үүсгэн байгуулсан Нисванис хамтлаг нь пост гранж альтернатив металл стилээр тоглодог амьд хөгжмийн хамтлаг юм. Байгуулагдсанаас хойш гурван цомог гаргасан. Харин Нисванис хамтлаг анх 1996 оны арван нэгдүгээр сарын 22, 23-нд СТӨ-нд анхны бие даасан "Сонсохыг хориглоно" тоглолтоо хийж, түүнийхээ дараа Пентатоник хөгжмийн наадмаас "Шилдэг дебют хамтлаг" шагнал авсан байна. Мөн 1997 оны арван нэгдүгээр сарын 25,26-нд "Сонсохыг хориглоно-2" тоглолт, 1999 оны арван хоёрдугаар сарын 5-нд "Харанхуй цээжний цонх" тоглолтоо Top Ten клубт хийсэн байдаг. Мөн 2000 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Nisvanis Go Unplugged” тоглолтоо Top Ten клубт хийж байжээ. Ингэж тэдний ирээдүйн Монголын рок ертөнцийн замнал эхэлсэн түүхтэй. Гагцхүү урт хар үстэй дөрвөн залуу ил задгай, амьд хөгжмийн гайхамшгийг таниулан хөгжөөж чадсан нь бас нэгэн түүх юм.
Амгаа Нисванис хамтлагт ийн гялалзаж байх үедээ өөрөө хамтлагийнхаа дуунуудад ая хийж, үгийг нь зохиодог байж. Мөн бусад дуучидтай хамтран уран бүтээл туурвисаар байжээ. Тухайлбал, Сарантуяа дуучны “Тэнэг ялааны дууль”, “Мэдэхгүй”, “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ” дуунуудын үг, ая, дуучин Ариунаагийн “Утасны чинь дугаар”, “Bye bye” дуунуудын ая, дуучин Отгоогийн “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” дууны аяг, “Маргааш надад ирнэ”, “Яагаад”, “Тэгэхэд би” дуунуудын үг, аяыг зохиож хэдийн олныг байлдан дагуулсаар байв. Мөн тэрбээр номын улаан хорхойтон гэнэ. Тиймдээ ч Б.Галсансүх, Б.Эрдэнэсолонго, Л.Өлзийтөгс нарын бүтээлийг унших дуртай ажээ.
“Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэлбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасдаарай” хэмээн 33 дахь жилдээ дуулж яваа “Өргөө” хамтлагийн ахлагч И.Болоож 1970-1980 оны хооронд дуу, хөгжимд дурлагсдыг байлдан дагуулж байсан нэгэн. Түүний олонд танил болсон уран бүтээлүүдээс дурдвал "Алтанзул", "Дандаа чамайг хайрлаж явъя" зэрэг уран бүтээл юм. Харин Монголын рок поп урлагийн ууган хамтлаг бол яах аргагүй “Өргөө” хамтлаг юм. Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож “Өргөө” хамтлагийг байгуулахаасаа өмнө урлагийн урт замын аянд чамгүй зүтгэж байжээ. Тухайлбал, И.Болоож мах комбинатын Соёлын ордонд ажиллаж, түүний дараа “Айзам” хамтлагт ч дуулж байв. Энэ үед И.Болоож дарга нартайгаа муудаж “Та нар уран сайханч Бархас, хөгжимчдөд мөнгө өгөхгүй байна. Үйлдвэрчний соёлын төв ордныг төлөөлж байхад нэг ч төгрөг өгөхгүй юм” гэж. Одоогоор бол ардчилал ярьсэн гэдэг.
Гэтэл Болоожийг ажлаас нь халж, “Үйлдвэрчний төв зөвлөлийн бүх соёлын ордонд энэ хүнийг ажилд авч болохгүй” гэсэн тушаал гаргасан гэнэ.
Харин Барилгачдын соёлын ордны дарга И.Болоожийг авьяаслаг гэж мэддэг байсан учир ордынхоо “Өргөө” хамтлагт 1983 онд авсан түүхтэй. “Өргөө” хамтлаг анх хөгжмийн л хамтлаг байж. Дан ганц гитар тоглож,клубт очиж нийтийн бүжгийн хөгжим тоглодог байв. Харин Болоож энэхүү хамтлагт элссэнээр дуу, хөгжмийн хамтлаг болжээ. Ингээд 1984 оноос “Өргөө” хамтлаг жинхэнэ мандаж эхэлсэн байна. “Тухайн үед “СоёлЭрдэнэ”, “Инээмсэглэл”ийн дуунууд хүчээ авчихсан байлаа. Дээрээс нь алдарт “Сэтгэлийн жигүүр”ийг зохиосон З.Зундарь гэж хөгжмийн зохиолч “Мөнгөн хүрээ” хамтлагтай байсан. “Айзам” хамтлаг ч байв. Ингэж “Өргөө” хамтлаг тэднээс цоройж гарч ирэх гэж их хичээсэн аж. Түүний дараа Дарханд нэг удаа тоглоход билет нь дуусчихсан гэнэ. Үзэж чадалгүй үлдсэн нөхдүүд шил цонх хагалж, үүдээр дайраад сүрхий юм болсон байна. Цагдаагийнхан нохой тавьж үзсэн ч дийлдэггүй. Сүүлдээ гал командынхан ирж ус цацаж байж тараасан гэдэг.
Энэ их түүхийн дараа “Өргөө” хамтлагийн ахлагч Болоож “Эх орон” нэртэй цомгоо гаргажээ. Энэ нь түүний хоёр дахь бие даасан цомог аж. Уг цомог ард түмний сонсох дуртай тухайн үедээ хит болж байсан алтан үеийн хөгжмийн зохиолчдын мартагдсан дуунуудын аяыг сэргээж хөгжмийн найруулгыг нь хийснээрээ онцлогтой. Түүний цомогт Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн “Жаргаах зүрхэн”,”Дэнжийн ногоо”, Д.Лувсаншаравын “Нүгэл буян” киноны дуу, хөгжмийн зохиолч Д.Сүхбаатарын “Саа мөнгөн Хэрлэн”, Б.Бадарчийн “Хаврын шувуудын бодол” зэрэг 16 уянгын дуунаас бүтсэн байна.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нь 1981 оны нэгдүгээр сарын 2-нд Ням-Осорын ууган хүү болон мэндэлжээ. Түүний аав Н.Ням-Осор 2021 онд Ардын багш цол хүртсэн бөгөөд "Их Засаг" олон улсын их сургууль үүсгэн байгуулж байжээ.
Харин түүний ээж багш мэргэжилтэй бөгөөд түүхийн ухааны доктор Ж.Цэцэгмаа юм. Н.Учрал 2003 онд Их Засаг лицей сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2007 онд Их засаг олон улсын их сургуульд эрх зүйч мэргэжлээр төгсөөд, 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан байна. Түүнчлэн бизнес, улстөрийн салбарт түүнийг мэдэхгүй хүн байхгүй. Харин хожим УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-ын Пусан хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулах хүмүүнлэгийн чанартай ажлыг “Монголын залуу багш нарын холбоо” болон “Эйр Пусан компанитай хамтран зохион байгуулж “Учралын баяр” зорилтот төслийг хэрэгжүүлж буй. Түүний санаачилсэн энэхүү төсөл олон эцэг, эхийг үр хүүхэдтэй нь учруулж, нийгэмд гэрэл гэгээ түгээгээд байгаа билээ. Тэр ч утгаараа олон салбарт нээлттэй байдаг нэгэн. Харин түүний төрсөн өдрийн баяр 2022 онд хэрхэн өрнөж байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Төрсөн өдөртөө уригдан ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлж, Тимон дууг дуулж зогссон энгийн нэг улстөрч, бизнесмэн юм.
“Гала” xамтлагаас гaраагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сард мэндэлжээ. “Хөөpхөн дэлxий” төpийн буc бaйгууллагын тэpгүүн, “Уранхолбоо” брэндийг үүсгэн байгуулсан тэрбээр цахим орчинд нэлээдгүй идэвхтэй нэгэн. Мөн гэр бүлийнхээ соёлыг сурталчилан таниулж, бусдад үлгэрлэж яваа эх хүн юм.
Тиймдээ ч таван охин төрүүлж, саяхан хамгийн бага хүүгээ өлгийдөн авсан билээ. Өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, түүний хажуугаар нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байгаа юм. Харин түүний дуучин Ану байх үеийн түүхийг хүмүүс андахгүй билээ. Тухайлбал, “Нүдэнд дулаахан хөвгүүн чамайгаа” гэсээр Монголын уpлагт уpьд бaйгаагүй шинэ өнгө төpхийг бүpдүүлэн xөл тaвьсан юм. Тухайн цаг үедээ эвлэгxэн xэрнээ өвөpмөц xоолойтой хоёр охины гaргасан уpан бүтээл бүр хит болж байлаа. Хэдий “Гала” xамтлаг тaрсан ч Ч.Уранхолбоо уpлагтаа vнэнч үлдэж, эpхэмсэг төpх, биеэ авч яваа бaйдлаараа өнөөдөр ч охид бүсгүйчүүдийн xайр, xүндэтгэлийг xүлээж байгаа юм. Тэрбээр Цагдаагийн академийн эрх зүйн ангид сурч байгаад МУИС-ийн хуулийн ангийг төгсчээ. Гэвч дунд нь нэг жил завсарласан аж. Энэ нь хамтлагийн уран бүтээлтэй холбоотой гэнэ. Харин одоо хувь хүнийхээ боловсрол, хүсэл сонирхолд тодорхой хэмжээгээр ойр байх гэж хичээсээр Хятадын топ их сургууль болох Чинхуа сургуульд нэг жил хэлний бэлтгэлд сурсан байна. Цаашлаад эх орондоо өөрийн гоо сайхны брэндээр охид бүсгүйчүүдийг гоёж, үлгэрлэж яваа эмэгтэй.
“Аав” киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин бол Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин СТА Б.Шинэбаяр. Залуу жүжигчин Б.Шинэбаяр найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонуудад тоглож дэлгэцийн урлагт өөрийн дүр төрхийг бүтээж яваа түүнийг ирээдүйн гавьяат жүжигчин гэлцдэг.
Улсын драмын эрдмийн театрын босгыг 2014 онд давж, одоог хүртэл тайзны амьд бүтээлд өөрийн сод авьяасыг дэлгэж явна. Харин анх “19” киноны пробыг найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин Тогосоо нарын шалгаруулалтад шалгуулаад тэнцэж байсан гэдэг. “Ямарваа уран бүтээлд ороход хамгийн түрүүнд багшийнхаа нэрийг их боддог юм билээ. Оюутны ширээнээсээ хөндийрөөгүй байсан болоод ч тэр үү багшийнхаа нэрийг л муугаар дуудуулж болохгүй юм шүү гэж бодоод их хичээсэн” гэх энгийн даруу жүжигчин юм. Улсын драмын эрдмийн театр ажиллаж байх хугацаандаа агуу хайрын түүхийг өгүүлэх Ромео Жульеттагаас эхлээд их зохиолч Д.Нацагдоржийг хүртэл амилуулаад авсан чадварлаг жүжигчин.
| НЭГДҮГЭЭР САРД ТӨРСӨН ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД |
|
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |