“Ковид-19” цар тахлын үед иргэдийг биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдраа чийрэгжүүлэх дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд сурталчлах зорилгоор “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээг энэ сарын 15-28-ны хооронд 14 хоногийн хугацаанд зохион байгуулах нээлтийн ажиллагааг өчигдөр зохион байгуулжээ. Тус арга хэмжээний хүрээнд иргэдийг идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, хүсэл сонирхлыг бий болгох, дэмжих хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой.
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нээж, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа оролцогчдод хандан үг хэлжээ. Энэхүү арга хэмжээг “Жи мобайл” ХХК, ухаалаг цагны “Garmin” Монгол дахь албан ёсны салбар ивээн тэтгэж байгаа юм.
Аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод нутаг дэвсгэртээ зохиож байгаа цахим гүйлтийн нээлтийн ажиллагаагаа газар дээрээс нь шууд дамжуулж тус тусад нь зохион байгуулсан.
Зүүн бүсийг төлөөлж Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар нь байгууллагынхаа биеийн тамирын заал, Хөл бөмбөгийн талбай, Шивээ говь сумын төвөөс, Спиннинг фитнес клубээс тус тус мэндчилгээ дэвшүүлэв. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн цахим гүйлт 2021 арга хэмжээг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Буянтогтох нээж, оролцогчдоо төлөөлөн Спортын мастер С.Туяагэрэл, Аймгийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Цогбадрах нар үг хэллээ.
Баруун бүсийг төлөөлж Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар нь “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний нээлтийн ажиллагааг байгууллагынхаа биеийн тамирын зааланд хийж, үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Чинбат нээсэн байна.
Мөн баруун бүсээс Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ром аймагтаа цахим гүйлт зохиох бэлтгэл ажлыг танилцуулж, аймгаас оролцох 86 гүйгчдээ амжилт хүсэв.
Төвийн бүсийг төлөөлж Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний нээлтийн ажиллагааг Биеийн тамир, спортын газрын гадна талбайд хийж, үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Т.Энхтуяа нээсэн.
Хангайн бүсийг төлөөлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Биеийн тамир, спортын газар нь “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний нээлтийн ажиллагааг байгууллагынхаа биеийн тамирын зааланд зохиож, үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баярсайхан нээв.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч С.Дашдаваа мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүссэн юм.
Нийслэлийн бүсийг төлөөлж Багануур дүүргийн Биеийн тамир, спорт хороо нээлтийн ажиллагааг хөл бөмбөгийн талбайд зохиож, тус хорооны ахлах дасгалжуулагч Ж.Болдбаатар мэдээлэл өглөө.
Түүнчлэн гүйлт, алхалтын спорт клубийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд нэгдэж буйгаа илэрхийлж гүйж байгаа болон амьдарч буй газраасаа шууд холбогдсон.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс :
-“Лэтс Ран” гүйлтийн клубын гүйцэтгэх захирал Г.Оюун, гүйгчдийн хамт,
-Монголын Эрүүл мэндийн гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал У.Баасансүрэн, гүйлтийн “Актив” клубын гүйгчдийн хамт гүйлтэд нэгдэж буйгаа илэрхийллээ.
Мөн Япон Улсаас: Эм Жи Эл гүйлтийн сувгийн Япон дахь төлөөлөгч Х.Загдсүрэн,
АНУ-аас: Эм Жи Эл гүйлтийн сувгийн АНУ дахь төлөөлөгч Г.Гантуяа нар шууд холбогдож гүйлтийн үйл ажиллагаанд нэгдэж буйгаа мэдэгдэж, нийт иргэддээ “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
О.БАТ-ЭРДЭНЭ

| Эрүүл мэндийг дэмжих зорилготой цахим гүйлт эхэллээ |
|
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ
2026-08-13 18:26:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, НҮБ-ын Лионел Лороныг хүлээн авч уулзлаа
2026-08-13 15:52:57
Үндэсний стандарт үнэ төлбөргүй болгосноор жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжиж байна
2026-08-13 11:47:09
Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2026-08-13 11:01:54
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
2026-08-13 10:57:19
Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ
2026-08-13 10:45:22
УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН
2026-08-13 10:36:19
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг танилцууллаа
2026-08-13 10:24:09
Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав
2026-08-13 09:13:00
Сайн дурын идэвхтнүүд “СОР17” хурал зохион байгуулах байгууламжтай танилцав
2026-08-13 08:57:14
Монгол Улсын “U23” баг, Хятадын багийг 21:19-өөр хожиж, аварга боллоо
2026-08-13 08:32:20
Элчин сайд Г.Уянга, Сингапурын БХ-ын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав
2026-08-13 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
2026-08-13 07:10:00
Монгол Улсын “U23” эрэгтэй шигшээ баг, Иран, Японы багийг хожлоо
2026-08-13 07:05:00
Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав
2026-08-13 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-08-13 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-08-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |