Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль, МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаатар 1973 оны арваннэгдүгээр сарын 23-ны мэндэлжээ. Тэрбээр 1986 онд Спорт сургалтын төвийн О.Мөнхбат багшийн шавь болж байжээ. 1994 оны ДАШТ-д 52 кг-ын жинд наймдугаар байрт орсон байдаг. Харин насанд хүрэгчдийн ангиллаас 48, 52 кг-ын жингүүд хасагдсаны дараа 1997 онд Иран Улсын Тегеран хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 58 кг-ын жинд түрүүлж алт медаль хүртэн, Ази тивийн аварга болсон. 1997 онд Өмнөд Солонгосын Бусан хотод болсон Зүүн Азийн наадмаас мөн алтан медаль авч байлаа.

1997 оны ДАШТ ОХУ-ын Красноярскт хотод болсон. О.Пүрэвбаатар 1997 онд Иран Улсад болсон Ази тивийн аваргад Ираны бөх Мохаммад Талайг нутгийн дэвжээнд нь ялж Азийн тивийн аварга болж байв. Гэтэл “Красноярскт-1997” ДАШТ-д Мохаммад Талайд ялагдсан. Харин Ираны бөх О.Пүрэвбаатарыг ялаад улмаар дэлхийн аварга болсон. Тухайн үед манай чөлөөт бөхийн УШБ-ын тамирчид бэлтгэлийг шинжлэх ухааны үндэстэй хийдэггүй байсныг хожим О.Пүрэвбаатар харамсан ярьсан нь бий. О.Пүрэвбаатар “Надад 1997 оны ДАШТ-ээс медаль хүртэх боломж байсан ч миний бэлтгэл цөмөрсөн байсныг тэр үед мэдээгүй. Биеийн үзүүлэлт маш өндөр гарч байсан. Уулын кросст гүйж байхад миний нүд харанхуйлж, ухаан алдаж байсан Тэр үед миний бэлтгэлийн ачааллыг жаахан татах байсан юм билээ.” гэсэн байдаг.

Тэрбээр 1998 онд Европын цуврал тэмцээнд шуугиулж медаль хүртэж ирснийхээ дараа айхтар хүнд шарласан. Түүний дараа ДАШТ-д барилдаж шагналт наймдугаар байрт орж байв. Шарлаагүй байсан бол түүнд боломж байсан. О.Пүрэвбаатар зах зээлийн нийгмийн шилжилтийн хүнд цаг үед дэвжээгээ орхиж, ганзагын наймаанд явалгүй чөлөөт бөхдөө үнэнчээр зүтгэж, үлдсэн цөөн тамирчдын нэг. Хэрэв муу найз, нөхдийн нөлөөнд уруу татагдаж, бор дарс амсаж, сахилгагүйтэн, бэлтгэл, сургуулилалтын эрчим, хэмнэлээ алдагдуулж яваагүй байсан бол олимп, дэлхийн аварга болох нөөц боломж түүнд байсныг хожим тэрбээр харамсан дурсан ярьсан байдаг.
.jpg)
О.Пүрэвбаатар 1998 онд Тайланд Улсын Бангкок хотод болсон Азийн спортын наадмаас мөнгөн медаль, 1999 онд ДАШТ-д 11-р байр эзэлсэн. Улмаар 2000 онд Австрали Улсын Сидней хотод болсон “Сидней-2000” олимпод амжилттай барилдаж тавдугаар байрт шалгарсан ч түүний амжилтыг үгүйсгэсэн юм. Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэдэг шалтгаанаар олимпын тавдугаар байрын шагналаа хураалгаж, барилдах эрхээ нэг жилээр хасуулсан. Түүний дараа 2001 онд Болгар Улсын Софи хотод болсон ДАШТ-д амжилттай барилдаж мөнгөн медалийн эзэн болж байлаа.

2002 онд О.Пүрэвбаатар чөлөөт бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улмаар 2002 онд Иран Улсын Тегеран хотод болсон ДАШТ-д 60 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангасан. Гэтэл түүнийг хагас шигшээд ялж, алтан медаль хүртсэн Туркийн бөх сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул огшиж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн болсон билээ. Тэр ДАШТ-д О.Пүрэвбаатарт түрүүлэх бүрэн боломж байсан юм. Тэр боломжийг тэрбээр ашиглаж чадалгүй алдсан. О.Пүрэвбаатар ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн бөхийг хожоод хоёрдугаар тойрогт хийлж гуравдугаар тойрогт Украины бөхийг, дөрөвдүгээр тойрогт Германы бөхийг ялсан. Ингээд хагас шигшээд Туркийн бөх Харун Догантай таарсан юм. Түүнийг О.Пүрэвбаатар ялж явсан. Гэтэл тэрбээр урагш явалгүй, оноогоо хамгаалаад цаг дуусгачихъя гэж бодсон нь түүнд тактикийн том алдаа болж хожигдол хүлээсэн. Ингээд О.Пүрэвбаатар 6:5-ын харьцаатай нэг оноогоор харамсалтайгаар ялагдал хүлээж байв. Нөгөө хэсгээс Армены Арам Маргарян Ираны Мохаммед Талайг ялаад аваргын төлөөх барилдаанд Туркийн Харун Доганыг ялж дэлхийн аварга болж байв.
.jpg)
Гавьяат О.Пүрэвбаатарыг зодог тайлахад Чөлөөт бөхийн УШБ-ийн дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан байдаг. Харин тэрбээр тус саналыг хүлээж аваагүй гэдэг. О.Пүрэвбаатар “Би багшилж үзээгүй байж, мэргэжлийн баг тамирчдын амжилтыг унагаачихвал яах вэ” гэж бодсон гэнэ лээ. Тэгээд тэрбээр залуучуудтай ажиллаж, дасгалжуулагч болох ажлын гараагаа эхлүүлсэн юм билээ. “Гацуурт” ХКК -ийн Л.Чинбат захирлын үүсгэн байгуулсан “Олимп” клубт багшилж, өөрийн залгамж халааг бэлтгэх дасгалжуулагчийн хөдөлмөрт шилжиж байдаг. Улмаар ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, хүрэл медальт Т.Түвшинтулга зэрэг шилдэг бөхчүүдийг төрүүлэн гаргасан юм.
| ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТ ООСКА ХЭМЭЭХ ГАВЬЯАТ ТАМИРЧИН О.ПҮРЭВБААТАР |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |