“Парис-2024” паралимпын аварга ОУХМ У.Сүрэнжавын анхны багш, таэквондогийн дэлхийн аварга, ОУХМ Сандагдоржийн Будхүүтэй ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Цагдаагийн газрын ахмад цолтой ажилтан бөгөөд таэквондогийн “Цэцэн шонхор” клубийн багш, дасгалжуулагч юм.
-Шавь нь паралимпын наадмын аварга боллоо. Завхан аймгаас анхны паралимпын аварга эмэгтэй тамирчин төрөн гарлаа. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Завхан аймгаас маань паралимпын аварга эмэгтэй тамирчин төрөн гарсанд баяртай байгаа. Энэ гайхамшигтай үйл явдалд завханчууд төдийгүй Монгол хүн бүр маш их баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. Хувь тавилан гэж байдаг бол энэ л багш хүний хувьд гайхамшигтай учрал. Тиймээс шавийнхаа аав, ээжид нь, багш дасгалжуулагч, хамт олонд нь баярлалаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, багш мэргэжилтэй. Олон улсын таэквондогийн “Цэцэн шонхор ” клубийг үүсгэн байгуулагч.
- Одоо Завхан аймагтаа ямар ажил хийж байгаа вэ?
-Завхан аймгийн Цагдаагийн газарт төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн хийдэг, цагдаагийн ахмад цолтой.

-Та таеквондогоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-МУБИС-ийн хоёрдугаар курсийн оюутан байх цагаас буюу 2005 оноос хойш одоог хүртэл хичээллэж байна. Олон улсын таэквондогийн “Хурд хүч”, “Эрч хүч” клубт анх бэлтгэл хийж эхэлж байлаа. 2011 онд Монгол Улсын шигшээ багт багтан, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж хатуу биет хугалах багийн төрөлд мөнгөн медаль авч байсан. Мөн 2013 онд дахин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та таэквондогийн спортын ямар зэрэг, цол, дантай, ямар гавьяа, шагналтай дасгалжуулагч вэ?
-Олон улсын таэквондогийн хар бүс IV дантай. Олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медальтай.
- Дэлхийн аваргад хэдэн удаа түрүүлээд байна вэ?
-Олон улсын таэквондогийн Монголын холбооны шигшээ багийн хамт 2015 онд ДАШТ-д хатуу бие хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт дөрвөн удаа оролцож, нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. Манай таэквондогийн спорт дотроо тэмцээний тулаан, зохиол тулаан, хатуу биет хугалах төрөл, түль буюу хөдөлгөөнт тоот дасгал гэх мэт олон төрөлтэй.

-Шавь У.Сүрэнжавынхаа “Парис-2024” паралимпын алтан медалийн төлөөх тулааныг сэтгэл догдлон үзэв үү?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Маш их догдолж үзсэн. Гайхамшигтай сайхан мөч байлаа. Шавийнхаа алтан медалийн төлөөх тулааны өмнөх харц, хүчирхэг төрхийг зурагтаар хараад итгэлтэй байсан. "Энэ хүүхэд яг чадна. Паралимпын алтан медалийг зүгээр хүлээж байя даа” гэж бодсон. Тэр бодол минь биелсэнд баяртай байгаа.
-Паралимпын аварга У.Сүрэнжав хэдэн оны үед, хэдэн настайдаа таны шавь болж байсан бэ?
-У.Сүрэнжав бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат хүүхэд. 2017 онд анх олон улсын таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэр үед дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч байлаа. Тэр жилээ аймаг болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн.

-У.Сүрэнжав таны шавь болох үедээ хэр хөдөлгөөнтэй охин байв ?
-Хүүхэд бүр адилгүй л дээ. Харин У.Сүрэнжав бол хэнээс ч дутахгүй хийх ёстой зүйлээ хийдэг, дайчин, хүчтэй хүүхэд байсан. Одоо ч тийм байгаа. Мэдээж хөдөлмөрлөж, хичээнгүйлэн зүтгэсэн хүн л амжилтад хүрнэ шүү дээ. Багш хүн яах вэ, шавь нараа зөв чиглүүлэхийг л хичээдэг юм.

-У.Сүрэнжав олон улсын таеквондогоор хэдэн жил хичээллэсэн бэ?
-Олон улсын таэквондогийн спортоор жил гаруй хугацаанд хичээллэсэн.
–У.Сүрэнжав пара таэквондогоор хэдэн оноос хичээллэж эхэлсэн юм бэ?
-У.Сүрэнжав Завхан аймгийн Олон улсын таэквондогийн аварга шалгаруулах тэмцээний хоёр төрөлд мөн улсын аваргын нэг тэмцээнд орж байсан. Тэгээд 2017 оноос пара таэквондогийн спортын тамирчин болсон.

-У.Сүрэнжавын тулааны онцлог, давуу тал нь юу вэ?
-Тулааны урлагт нэг зүйл байдаг юм. Тэр нь сурсан, мэдсэн зүйлээ хүссэн хэмжээндээ хүртэл, түүнээсээ ч давуулан хийх ёстой гэдэг. Хэн хөдөлмөрлөж, хичээнэ, тэр тамирчин амжилт гаргана.
-У.Сүрэнжавд эргэлттэй хөлийн цохилтын техникийг та заасан уу?
-Мэдээж таэквондогийн спортод хөлийн олон сайхан сонгодог техникүүд бий. Сайн судлах хэрэгтэй. Олон сайхан багш, дасгалжуулагч нар хөлс хүч, хөдөлмөр, нойр, цаг хугацаа, сэтгэл зүтгэл, амьдрал, амралтаа хугаслан байж тамирчин хүнийг амжилтад хүргэдэг. "Энэ миний шавь, энэ миний хөдөлмөр, зүтгэлийн үр дүн" гэж хэлэх арга байхгүй. Хөлийн эргэлттэй цохилт, тичаги гэх өшиглөлтийг би хийдэг. Бусад тамирчин ч хийдэг шүү дээ. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөн энэ өшиглөлтийг гайхалтай сайхан хийж байгаа. Түүнийг бүгд л харсан. Хамгийн гол нь энэ амжилт Монгол түмнийх, бас Монголын таэквондогийн холбоо, Монголын паралимпын хорооны хамт олон, түүнийг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар гээд олон хүний хүч, хөдөлмөрөөр бүтсэн. Тэр бүхнийг дурдаад байвал, олон хүний нэр, албан байгууллагыг тоочих болно. Ер нь таэквондогийн спортыг хөгжүүлж яваа хүн бүхний хүчин зүтгэл, сэтгэл зүрх шингэсэн хамтын хүч, хөдөлмөрийн үр дүн юм.
–Паралимпын аваргын төлөө тулалдахын өмнө болон дараа нь У.Сүрэнжавтай холбогдож ярив уу?
-Тийм ээ, тэгэлгүй яах вэ. У.Сүрэнжавтайгаа холбогдож ярьсан.
| Паралимпын аварга У.СҮРЭНЖАВЫН анхны багш С.БУДХҮҮ: ШАВИЙНХАА ТУЛААНЫ ӨМНӨХ ХАРЦ, ХҮЧИРХЭГ ТӨРХИЙГ ЗУРАГТААР ХАРААД ИТГЭЛТЭЙ БАЙСАН |
|
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |