"Парис-2024" олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцох эрхээ авсан Б.Мөнхзаяа Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтийн төрөлд гурван алтан медаль хүртжээ.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотод болсон марафонд 2:24:45 гүйж олимпын эрх авч, Монгол Улсынхаа рекордыг дахин шинэчилсэн. Мөн “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан билээ. Цаашлаад “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд зургаа удаа, 3000, 5000, 10 мянган метр, хагас марафон, марафон гүйлтийн зайд Монголын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд улсын аваргад 20 удаа түрүүлсэн амжилттай.

Марафон гүйлтээр арав гаруй жил тууштай хичээллэж, тэмцээн, уралдаануудад орж байгаа бөгөөд ийнхүү энэ жил гурав дахь олимпдоо оролцохоор эрхээ аваад буй юм. Түүний дасгалжуулагчаар нөхөр нь 2017 оноос ажиллаж эхэлсэн байдаг. Багаасаа гүйх дуртай байгаагүй охин гүйлтийн тэмцээнд орсноор гүйх дуртай болж, есдүгээр ангиасаа эхлэн энэ спортоор эргэлт буцалтгүй хичээллэж, оргилд нь гарахаар тэмүүлж яваа.
Б.Мөнхзаяа "Миний бүх юм марафон, гэр бүл. Намайг хамгийн жаргалтай, хамгийн тайван, хамгийн хүчтэй байлгадаг зүйл бол гүйлт. Гүйхгүй бол миний хувьд бүх юм зогсчих шиг утгагүй санагддаг. Бие мах бодь ч цаанаасаа хөдөлгөөн шаарддаг. Манай гэр бүлийн хувьд спортгүй, гүйлтгүй өдөр хоног гэж байгаагүй. Гүйх ямар гоё гэж санана. Гүйх амтанд нэг л орсон бол орхиж чаддаггүй. Бараг донтуулдаг гэсэн ч буруудахгүй. Тэгэхээр өөр ямар ч гоё мэргэжил, сайхан зүйл амласан энэ замаасаа би буцахгүй, бас хэзээ ч харамсахгүй" гэж ярьсан байдаг.



| МАРАФОН ГҮЙЛТИЙН ТАМИРЧИН Б.МӨНХЗАЯА ГЭЖ ХЭН БЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |