Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин амжилт гаргаж олимп, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээн, наадмаас медаль хүртсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017-2019 онд дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урамшууллыг олгож ирсэн.
Харин үүнээс хойш урамшууллын асуудлыг шийдвэрлэж чадалгүй удааширсан учир тамирчид ХНХЯ-нд энэ талаар удаа дараа хүсэлтээ хүргүүлж байв. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны даргын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах санаачлагыг гаргаж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нартай хамтран 2020-2024 онд паралимп, дифлимп, тусгай олимпын тамирчид тив, дэлхий, олимпын зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн 57 тамирчинд дээрх хуулийн дагуу олгох 744,3 сая төгрөгийн урамшууллын асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
| Паралимп болон дифлимпын тамирчдад мөнгөн урамшуулал олгоно |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |