Монгол Улсын дээд амжилтыг удаа дараа шинэчлэн тогтоож байгаа Б.Мөнхзаяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотод болсон марафонд 2:24:45 гүйж олимпын эрх авч, Монгол Улсынхаа рекордыг дахин шинэчилсэн билээ. Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан. Мөн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн долоон удаа болоход зургаад нь түрүүлж байсан гайхам амжилттай хөнгөн атлетикийн тамирчин юм. Тэрбээр 3000, 5000, 10 мянган метр, хагас марафон, марафон гүйлтийн зайд Монголын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд улсын аваргад 20 удаа түрүүлсэн билээ.
-Олимпод оролцох эрхээ авсанд нь баяр хүргэе. Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлсэн байх гэж бодож байна.Та сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-Олимпын эрх авсаны дараа нуруу хөнгөрсөн гэхэд болно. Олон жилийн мөрөөдлөө биелүүлж, итгэж найдаж байсан хүмүүсийнхээ найдварыг алдаагүйдээ тайвширсан. Бас зорилгийнхоо ард гарах ямар сайхан байдгийн нэгэн жишээг мэдэрсэн дээ. Ёстой л нуруун дээрх ачаа хөнгөрөх шиг болсон. Тамирчин болгоны мөрөөдөл болсон олимпын эрхээ авсан болохоор өөрийгөө ялан дийлж, амжилттай оролцох л үлдсэн.

-Спорт тэр дундаа марафон бол өөрийгөө ялан дийлэх тэмцэл байдаг байх?
-Тамирчин хүний хувьд өөрийгөө ялан дийлэх л хамгийн том амжилт байдаг. Өөрийгөө дийлээд сурчихсан бол хэнийг ч дийлэх, ялах боломжтой гэж боддог. Тиймээс марафон бол зөвхөн өөрийгөө ялан дийлэх спорт гэж боддог.
-Олимпийн эрх авахынхаа өмнө өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ. Айдас байсан уу?
-Хоёр жил бэртэлтэй байсан болохоор ихэнхи тэмцээндээ амжилттай оролцож чадаагүй. Тийм болохоор бусдын итгэлийг алдчих вий дээ гэсэн айдас байсан. Тэр бүхнийгээ даван туулж чадсан болохоор үнэхээр сайхан байна. Намайг дэмжиж, тусалдаг бүх хүндээ баярлаж явдагаа дахин илэрхийлмээр байна.
.jpg)
-Та марафон гүйлтийн төрөлд Монголын дээд амжилтыг эзэмшдэг. Энэ жилийн олимпоор танд итгэл хүлээлгэх, дэмжих олон хүн бий. Өөрийгөө хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүлд болсон марафонд 2:24:45 гүйж олимпын эрхээ авч, Монгол Улсынхаа рекордыг дахин шинэчилсэн. Одоо надад итгэж байгаа монголчуудынхаа итгэлийг алдахгүйн тулд өдөр бүр хичээсээр, бэлтгэлдээ гарч байгаа.
- Хэзээнээс олимпод орох, олимпийн медальтай тамирчин болохыг мөрөөдөж эхэлсэн бэ. Олимпийн амжилт одоо таны хувьд тийм ч хол, биелэгдэшгүй зүйл биш байх?
-Гурав дахь олимпдоо оролцох гэж байна. Миний хувьд марафонаар 10 гаруй жил тууштай, маш их золиос гаргасны үр дүн. Нөхөр минь 2017 оноос хойш миний дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Энэ бол миний давуу тал гэж боддог. Есдүгээр ангийн сурагч байхаасаа гүйж эхэлсэн. Тэгээд амжилт гаргаад эхлэхээр мөрөөдөл, зорилгууд өөрчлөгддөг, амжилтынхаа хэрээр томордог юм билээ.
-Өөрийнхөө сонирхлоор хөнгөн атлетикийн тамирчин болсон уу. Эсвэл аав, ээжийнх нь удамд спортын хүн байдаг уу?
-Би багадаа гүйх дуртай байгаагүй. Ахлах ангийн сурагч байхдаа гүйлтийн тэмцээнд орсон. Түүнээс хойш гүйх сонирхолтой болсон юм. Манай удамд урлаг, спортын авьяастай, амжилттай хүн байхгүй юм билээ. Гэхдээ охиноо цуцалтгүй дэмжсээр байгаа мундаг хүмүүс. Би өөрийнхөө сонирхлоор л гүйдэг юм.
.jpg)
-Та багадаа юу сонирхдог ямар авьяастай хүүхэд байсан бэ?
-Би сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог, дуулах сонирхолтой хүүхэд байсан. Одоо бодоход спортлог хүүхэд байсан юм шиг санагддаг.
-Таны бусад тамирчнаас ялгарах онцлог юу вэ. Тамирчин хүн тэвчээр, хатуужилтай байхаас чухал зүйл бий юү?
-Магадгүй их тэвчээртэй байх. Бас дайчин, тууштай, өөртөө итгэлтэй, сахилга баттай байдал намайг энэ хүртэл явах хүч болж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бэлтгэлээ тасалж үзээгүй. "Гүйхээ больё" гэж байсангүй. Тэвчээртэй, тууштай, зүтгэлтэй зан чанар хүнийг амжилтад хүргэдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Түүнээс гадна урдаа тавьсан зорилгодоо үнэнч, хариуцлагатай байх нь хамгийн чухал.
| Б.МӨНХЗАЯА: Тамирчин болгоны мөрөөдөл болсон олимпын эрхээ авсан болохоор өөрийгөө ялан дийлж, амжилттай оролцох л үлдсэн |
|
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг хамгаалжээ
2026-05-04 15:26:33
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
Э.Дөлгөөн хожлын шидэлтийг хийж, 21:19-өөр “Antwerp”-ийг буулган авлаа
2026-05-03 18:01:37
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |