Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын “Урбан” фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гран при” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээнийг зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Тус тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөнө. Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон “U23” хүртэлх насны шигшээ баг оролцоно.
Харин зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд Монгол Улсад 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох дэлхийн их дуулга тэмцээн “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби Улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд Улсын “Амстердам”, Литав Улсын “Раудондварис” баг болон Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.
Манай “Сансар” баг бүрэлдэхүүнээ зарлав. Тус багийн бүрэлдэхүүнд А.Ананд эргэн иржээ. Түүний хувьд Хятадын “Шанхай” багтай гэрээ байгуулж, Вьетнамын цувралд тэмцээнд орсон. Харин дэлхийн цуврал тэмцээнийг тохиолдуулан “Сансар” багтаа эргэн ирж тоглохоор болсон аж. Улмаар “Сансар” багт А.Ананд, М.Өлзий-Орших, Н.Мөнхчөдөр, О.Энхбаатар нар тоглохоор болжээ.
Харин “Улаанбаатар ММС Энержи” багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Стив Сер, Ц.Отгонжаргал нар байгаа бол “Завхан Сайнскор” багт Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Н.Батбаяр, Н.Ганбаатар нар багтжээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Дэлхийн гран при болон гранд слам тэмцээн маргааш эхэлнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |