УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Тэрбээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Т.Аубакир, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг холбогдох яам, агентлаг, бусад байгууллагын албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор байгуулан ажиллалаа. Ажлын дэд хэсэг нийт 5 удаа хуралдсан. Ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрөөтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэж гаргасныг гишүүдэд тараасан гэсэн юм.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-д “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэнэ” гэж заасныг үндэслэн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно хэмээн хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа санууллаа.
Ийнхүү хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Байнгын хорооны хуралдаан ажлын хуваариас хамааран УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэг хуралдаж байгаа учраас санал хураалтыг гар өргөж хураах горимын санал гаргав. Гишүүний саналыг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.
Харин дараа нь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 20 гаруй саналын томьёоллын төслийг зүйл бүрээр хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй гурван саналыг бичгээр ирүүлсэнийг Байнгын хорооны хуралдаан даргалагч Б.Жаргалмаа нэг бүрчлэн уншиж танилцуулан санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал шинэчилсэн найруулгын төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтыг “спортын барилга, байгууламж гэж олон улсын спортын холбооны дүрэм стандартад нийцсэн, олимп, тив дэлхийн тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан орчин, хэрэгсэл тоног төхөөрөмж бүхий спортын зориулалтын барилга байгууламж, түүний дэд бүтцийг” гэж өөрчлөн найруулах, мөн зүйлд “Спортын танхим гэж иргэн, тамирчин биеийн тамир, спортоор хичээллэх бэлтгэл хийх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг” гэж нэмэх саналыг олонх нь дэмжсэнгүй.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцүүлж, Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүр нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх төлөөллөөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилсноор хуралдаан өндөрлөв.
| Биеийн тамир, спортын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв |
|
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг хамгаалжээ
2026-05-04 15:26:33
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
Э.Дөлгөөн хожлын шидэлтийг хийж, 21:19-өөр “Antwerp”-ийг буулган авлаа
2026-05-03 18:01:37
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |