Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын начин Г.Бат-Эрдэнийн ач хүү, улсын начин Б.Баттогтохын хүү, мэргэжлийн сүмогийн "Исэноүми" дэвжээний бөх Араүма Б.Төртогтох өнөөдөр албан ёсоор зодог тайлахаа зарлалаа.
Б.Төртогтох Тоттори “Жохоку” ахлах сургуулийг төгсөөд, “Доошишия” их сургуульд суралцан, 2020 оны гуравдугаар сард төгссөн. Б.Төртогтох “Исэноүми” дэвжээнд элсэж, Араүма буюу эмнэг догшин морь нэрээр барилдаж байсан билээ. “Исэноүми” бол 1775 онд байгуулагдсан эртний дэвжээ юм. Уламжлал, ёс заншлаа хадгалан, гадаад бөх авдаггүй байсан бөгөөд Б.Төртогтох тус дэвжээний анхны гадаад сүмоч болжээ.
Оюутан байх даа манай бөх Баруун Японы шинэ оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Баруун Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний 135 кг-д хүрэл медаль хүртэж, Бүх Японы сонирхогчдын сүмогийн тэмцээнд шилдэг наймд шалгарч байв. 2019 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль авч байлаа.
Араүма 27 настай. 2020 оны есдүгээр сараас мэргэжилд барилдсан. Гэмтэл бэртлийн улмаас зодог тайлж байна. Тэрбээр макүшита - 13 башё, 39 даваа, 45 унаа, долоо өнжсөн. Санданмэд таван башё, 24 – 11 – 0, жониданд хоёр башё, 10 – 4, жонокүчи зиндаанд нэг башё барилдаж 6-1-ийн амжилт үзүүлж байлаа.
| Сүмочин Араүма Б.Төртогтох зодог тайлахаар болжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |