Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болж буй жүдо бөхийн 2024 оны ДАШТ-ийн тав дахь өдрийн хэсгийн барилдаанууд өнөөдөр 15:50 цагаас эхэлнэ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жингийн барилдаанууд явагдана. ДАШТ-ий эхний өдөр манай жүдочдоос ОУХМ Б.Баасанхүү дэлхийн аварга болж, ОУХМ Г.Наранцэцэг шагналт долдугаар байрт шалгарсан билээ. Харин ДАШТ-ий хоёр дахь өдөр ОУХМ Л.Анхзаяа хүрэл медаль хүртэж, МУГТ Л.Энхрийлэн V байр, М.Ичинхорлоо, Б.Эрхэмбаяр, Б.Эрдэнэбаяр нар шагналт VII байрт шалгарсан. ДАШТ-ий гурав өдөр барилдсан ОУХМ Б.Ганхайч, Г.Болор-Очир, дөрөв дэх өдөр барилдсан Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Г.Алтанбагана нар шигшээ наймын барилдаанд шалгарч чадаагүй.

Өнөөдөр хувийн барилдааны сүүлийн тав дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 40 тамирчин барилдана. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдсэн Ази тивийн аваргын мөнгөн медальт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн өрсөлдөнө. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы TOMITA Wakaba-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Португалийн Rochele NUNES-тэй барилдана.

Харин -100 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 40 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Германы Losseni KONE-той барилдана.
| Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл нар барилдана |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |