Манай 3x3-ын сагсан бөмбөгийн баг Европ тивд супер шинэ гайхамшигтай түүхийг бүтээж чадлаа. Багийн спортоор монголчууд хэзээ ч амжилт гаргахгүй гэдэг гутранг үзэлтнүүдийг сэрээсэн сайхан тоглолтыг залуус маань үзүүлэв. Гурван монгол залуу, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, шүүгчийн бүрэн хамгаалалт, дэмжлэгийг авсан Европын багуудыг сүүлийн мөч, эцсийн шүглийн дуу хүртэл чичрүүлж чадлаа. Сэлгээгүй, амралтгүй тоглосон манай гурав шөвгийн дөрвийн тоглолтод Францын багт 20:21-ээр, гуравдугаар байрын төлөөх тоглолтод Польшийн багт 20:22-оор хожигдлоо. Шүүлт шударга байсан бол манай баг олимпын эрхийг хүртэх боломжтой байсан.
.jpg)
Манай багийн хувьд “Парис 2024” олимпын эрхийг “албан бус”-аар бол хэсгийн тоглолтод нэг ч хожилдолгүйгээр авчихсан гэж хэлж болохоор тоглолтыг хийсэн. Манай багийн хувьд дэлхийн аваргаас медаль авах, бүр цаашлаад олимпоос медаль авах хэмжээний баг гэдгээ бүрэн харуулж чадсан. Харин Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчид Европын багуудыг илт дэмжсэн шүүлтийг хийсэн. Тэр бүхнийг дэлхий нийт харлаа, үзлээ. Олимпын эрхийн тэмцээнд оролцсон Монголын багт хэсэгтээ хожигдсон Польшийн баг олимпын эрхийг хүртлээ. Мөн энэ тэмцээний өмнө Японд болсон олимпын эрхийн тэмцээнд Монголын багт хожигдсон Францын баг мөн л шүүгчдийн дэмжлэгтэйгээр олимпын эрхийг хүртэв.
.jpg)
“Монгол харваач” А. Анандын үйлдэл хэмжээ хязгаарыг давсан гэж бандуулсан. Гэтэл сүүлийн хоёр тоглолтын шүүлт бүр арай л байлаа. Ялангуяа Польштой тоглодог тоглолтыг арай л дэндүү нэг талд хэвийсэн шүүлтийг шүүгчид хийлээ. “Монгол харваач” А.Анандыг тоглох эрхийг хассан ч “Дийлдэшгүй Монх”, “Монстер Дэк” хоёр манай багийн гол ноён нуруу тулгуур багана гэдгийг харуулж , шинэ домог, түүхийг бүтээв. Тэр хоёрын дутууг нөхөж О.Энхбаатар гайхалтай тоглолтыг хийсэн. Спорт шударга өрсөлдөөний талбар байх ёстой. Шүүгчдийн дэмжлэгээр ялалтыг авдаг багууд бол спорт дахь авлига, хээл хахуулыг хөхүйлэн дэмжигчид юм. Монголчууд эцсээ хүртэл бууж өгөхгүй, тэмцэгчид байдгийг дэлхийн сагсан бөмбөг сонирхогч мянга, мянган хүүхэд, залууст үлгэрлэн харуулав. Жаахан амралт, жаахан хүч байсан бол хожих л байлаа Хожлын дайтай, хожигдол монголын багийн ялалт байв.
| “МОНГОЛ ХАРВААЧ”-ИЙН ҮНЭ ЦЭНЭЭР ЕВРОПЫН БАГУУД ОЛИМПЫН ЭРХ АВЛАА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |