Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх тамирчдын нэрсийг өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр эцэслэн зарласан байна. Энэ жингийн “топ 10”-т Ази тивээс хоёр тамирчин багтсаны нэг нь М.Анхцэцэг байжээ. Өнгөрөгч сард болсон олимпын эрхийн сүүлийн тэмцээний дараа манай тамирчны чансаа 13-т байсан юм.
Зөвхөн арван тамирчинд "Парис 2024" тийз олгогдох байв. Хойд Солонгосын тамирчин жингээ тэргүүлж байгаа ч олимпод өрсөлдөхгүй. Ингээд эрхээ авсан зарим орны тамирчид энэ жингийг сонгоогүй учир М.Анхцэцэг X байрт бичигдсэнээр дөрөв дэх олимпын наадамдаа өрсөлдөхөөр болов.
М.Анхцэцэг 16 насандаа "Nanjin 2024" залуучуудын зуны олимпын наадамд шагналт дөрөвдүгээр байрт орж олимпын гараагаа эхэлж байсан. М.Анхцэцэг "Rio 2016"-д VIII байр, "Tokyo 2020"-т мeдальд нэг алхам ойртож IV байрт орсон билээ.
Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг ийнхүү дөрөв дэх олимпын наадамдаа оролцохоор эрхээ албан ёсоор баталгаажууллаа. "Парис 2024" зуны олимпын наадамд оролцох Монголын багийн эрх дахин нэгээр нэмэгдэж, 18-д хүрлээ. Энэ долоо хоногийн багийн төрлөөр анх удаа олимпын эрх авч байсан 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид "Парис"-ын эрхийн сүүлийн тэмцээнд оролцоно. Мөн марафоноор нэмэлт эрх хүлээж байгаа бол боксынхон мөн сүүлийн боломжийн төлөө тулалдана.
| Дэлхийн аварга М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |