-Танай аав, МУГТ Ч.Машбат Оросод самбо, жүдогийн багш, дасгалжуулагчийн мэргэжлийг эзэмшиж, төгссөн үү?
-Үгүй ээ. Аав Оросын Аж үйлдвэрийн дээд сургуулийн инженер зохион бүтээгчийн ангийг төгссөн. Оюутан байх даа самбо бөхөөр сонирхон барилдаж, сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм билээ. Тэгээд л сургуулийнхаа шигшээ багт орсон гэдэг. Сургуулиа 1962 онд төгсөж, эх орондоо ирээд самбо бөхийн анхны бүлгэм, секцийг Оросод сурч байсан найз нөхдийн хамт байгуулсан гэдэг. Тэр үед Чех Улсад оюутан байсан Батмөнх гуай төгсөж ирээд жүдо бөхийг Монголд хөгжүүлье гэсэн санал гаргасан гэсэн. Ингээд 1968,1969 оноос эхлэн жүдо бөхийг Монголд хөгжүүлэх талаар албан ёсоор яригдаж эхэлсэн байдаг. Тус асуудлыг Намын төв хороогоор 1971 онд оруулан хэлэлцсэн ч хөрөнгөтөн орны спорт гэсэн ойлголтод хүрч татгалзсан гэсэн. Харин түүнээс долоон жилийн дараа Оросод жүдо бөх хөгжиж байгаа юм байна. Тийм болохоор энэ спортыг Монголд хөгжүүлэх нь зөв гэсэн шийдвэр гаргаж, Улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гаргасан түүхтэй юм билээ.
-Аавын чинь хэлмэгдэх болсон шалтгаан жүдо бөхийг Монголд хөгжүүлэх гэж зүтгэсэнтэй холбоотой биз?
-Тийм шүү. Монголын спортын салбарын “Гурван Ма-гийн хэрэг” гэж ярьдаг. Чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Магсар, жүдогийн Ч.Машбат, ОУОХ-ны гишүүн Ш.Магван гурвыг хэлмэгдүүлсэн байдаг. Аавыг буруутгах гол шалтгаан нь Оросын самбо бөхийн дасгалжуулагчийн үгэнд ордоггүй. Хөрөнгөтөн орны спортыг дэмждэг. Японы Жүдо бөхийн холбооноос тусламж гуйсан захиа бичсэн гэдэг үндэслэлээр буруутгасан юм билээ. Тэгээд аавыг “Спортын төв ордон руу орох нь бүү хэл, шагайж ч болохгүй шүү” гэж эрхийг нь хязгаарласан гэдэг.
-Хэлмэгдлийн тэр жилүүдэд Ч.Машбат багш юу хийж амьдарч байсан бэ?
-Хэлмэгдэхийн өмнө аав Мебель кардонын үйлдвэрт инженер, дарга зэрэг алба хашиж явсан юм. Гэтэл МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, МАХН-ын шахалт хавчилтад орж ажилгүй болсон. Намын эсрэг үзэлтэн, Намын төв хорооны шийтгэлтэй хүн гээд аавыг ажилд авах газар олдохгүй байсан гэсэн. Тэр үед Мөөеө аварга аавд тус болж Налайхын спорт хорооны дарга, дасгалжуулагчаар оруулж өгсөн юм. Харин 1978 онд Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн УШБ-ийг байгуулах шийдвэр гарахад аав маш их баярласан.
-Аав чинь мөн эмэгтэй жүдо бөхийг Монголд хөгжүүлэх гэж олон саад бэрхшээлтэй тулгарч явсан гэдэг байх аа?
-Аав маань жүдо бөхөд амьдралаа зориулсан хүн. Тийм болохоор дэлхийн жүдо бөхийн хөгжлөөс Монгол Улсаа хоцрогдуулахгүй гэсэн бодлын үүднээс эмэгтэй жүдо бөхийг хөгжүүлэх гэж зүтгэсэн. Тухайн үед эмэгтэй жүдочидтой болох асуудлыг олон хүн эсэргүүцэж байсан юм. Хүмүүс “ Энэ Машбат галзуурсан байх аа. Монгол бөхийн ариун нандин дэвжээг бузарлаж эмэгтэй хүн гаргалаа” гэх зэргээр эсэргүүцэж байсан л даа. Гэвч тэр бүхнийг үл тоож, шантралгүй зүтгэсээр 1987 оны сүүлээр эмэгтэй шигшээ багийг бүрдүүлж чадсан юм. Улмаар 1988 оны 12-р сарын 27-ны өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Улсын шигшээ багийг байгуулахыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
-Самбо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга МУГТ Б.Бадамсүрэн, Ч.Машбат багшийн анхны шавь нарын нэг биз?
-МУГТ Б.Бадамсүрэн 1990 онд самбо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга болсон юм. Тэгэхэд аав их баярласан. Түүнээс хойш гавьяат Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд, Э.Гэрэлтуяа, Батхишиг гээд олон эмэгтэй шавь нь дэлхийн аварга болсон .
-Таны аав Монголын үндэсний тулааны урлагийг болон Монгол бөхийн түүхийг судлаач хүн байсан. Харин судалгааны ажлаа ном болгон хэвлүүлж чадаагүй. Энэ судалгааны ажлыг гүйцээж хэзээ ном болгон уншигчдын гарт хүргэх вэ?
-Монгол бөх эрт дээр цагт дайн байлдаан, бие хамгаалах чиглэлээр хөгжиж байсан юм билээ. Тухайн үед Монгол бөх өчиж, боох, хөл гарын үе, ууц нурууг хөших, хугалах зэрэг дайн байлдаанд зориулагдсан олон мэхтэй байсан юм билээ. Ер нь жаахан харгис, хэрцгий тулааны спортын шинж чанарыг агуулсан байсан байгаа юм. Тийм болохоор аав эртний нударган зодооны урлагийг судалж “Банди Зо”-гийн урлаг спорттой төстэй “Арга билэг” гэсэн тулааны урлагийн төрлийг боловсруулан гаргаж хөгжих эхлэлийг нь судалж байсан. Мөн Монгол бөхийн судалгааны ажлаараа ном гаргах гэж байсан л даа. Харин дуусгаж чадаагүй. Надад аавын тэр дуусгаж чадаагүй судалгааны ажлыг нь гүйцээж, номыг нь үргэлжлүүлэн гүйцээх санаа бол бий.
М.Бөхбат: Аав маань бүх л амьдралаа жүдод зориулсан хүн |
|
2025-02-08 14:45:40
2025-02-08 13:30:34
2025-02-08 12:39:30
2025-02-08 12:15:21
2025-02-08 12:05:36
2025-02-08 11:34:52
2025-02-08 11:11:45
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |