“Токио 2020” олимпын хүрэл, “Нур Султан 2019” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа Ховд аймгийн Булган суманд 1998 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 2019 онд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан. Шилдэг 16-д Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт АНУ-ын Винчестерт хожигдсон. Харин дагах тойргийн барилдаанд Киргизстаны Мадина Надироваг эхний үед 10:0-ээр оноогоор цэвэр ялсан юм. Улмаар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гуныг 12:9-ээр буулган авч дэлхийн медальтан болсон билээ.
Харин “Токио 2020” олимпын наадмын хүрэл медалийн төлөө Б.Болортуяа, Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Т. Эссомбег 14:4-өөр оноогоор цэвэр ялж, олимпын медальтан болсон. Тэрбээр Эссомбетэй барилдахдаа эхний үед хоёр оноо алдсан ч, маш тайвнаар барилдаанаа үргэлжлүүлж, хүч мэхээр давамгайлан ялалт байгуулж, монголчуудын цорын ганц найдвар болж үлдэн, чөлөөтийнхний нэрийг хамгаалж чадсан юм. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн олимпын наадмаас 10 дахь медалийг, эмэгтэй тамирчдаас олимпын наадмаас медаль хүртсэн хоёр дахь бөх болсон билээ.
| Олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа энэ өдөр мэндэлжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |