Казахстан Улсын нийслэл Астана хотод Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн “Астана 2024” гранд слам тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болсон. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 84 улсын эрэгтэй 235, эмэгтэй 215, нийт 450 жүдочин хүч сорин өрсөлдсөн. Манай жүдочид “Астана 2024” гранд сламд амжилт үзүүлж чадалгүй, тааруухан оролцлоо. Хамгийн өндөр амжилтыг эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан Д.Номинзул үзүүлэв.
Дэлхийн чансааны 45-д эрэмбэлэгдсэн Дамбадаржаагийн Номинзул “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Kanwarpreet KAUR-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Хорватын жүдочин Ivana SUTALO-г буулган авсан. Улмаар шигшээ наймд үлдэн “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Romane DICKO-той барилдаж хожигдсон. Дагах тойргийн барилдаанд ОХУ-ын Daria VLADIMIROVA-г ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд мөн ОХУ-ын хоёр дахь бөх Elis STARTSEVА-тай барилдсан.
Манай бөх Д.Номинзул барилдааны эхнээс санаачлагыг авч үүрэх мэхийг тасралтгүйгээр хийж идэвхтэй барилдааныг гаргасан. Гэтэл дэвжээний шүүгч нэг талыг барьсан шүүлт хийж, Оросын бөхийг илт дэмжиж, манай бөхөд хуурамч довтолгоон хийсэн гэж гурван торгуулиар ялагдал өгөв. Ийнхүү тодорхой мэхний үйлдэл, барилдааны идэвх гаргаагүй ОХУ-ын тамирчин STARTSEVА “Астана 2024” гранд сламаас хүрэл медаль хүртэв. Д.Номинзулын барилдаан үнэхээр сайжирсан байна. Түүний үүрэх мэх, барьц байрлал давгүй болсон харагдлаа.
| Д.Номинзул шүүгчийн буруу шүүлтээс болж медальгүй үлдлээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |