Монголын улсын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ардын багш Одвогийн Балжинням 1960 оны энэ өдөр Увс аймгийн Наранбулаг суманд мэндэлжээ. Тэрбээр 1979 оноос самбо, жүдо бөхийн Улсын шигшээ багт тамирчнаар орж, 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан юм. О.Балжинням аварга жүдо бөхөөр тив, дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх.
Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар тав давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн. Үндэсний бөхөөр 1984, 1986, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1999, 2001 онуудад 14 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 1987 онд түрүүлж, 1992, 1994, 1995 онд үзүүрлэсэн гайхалтай өвөрмөц амжилтын эзэн юм.
Балжаа аварга самбо бөхөөр дэлхийн гурван удаагийн аварга болсон. Мөн дэлхийн цомын гурван удаагийн аварга юм. Үүнээс гадна сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Югослав Улсын нийслэл Белград хотод 1989 онд зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-нд манай жүдочид амжилттай барилдсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 95 кг-ын жинд О.Балжинням аварга мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү мөнгө медаль нь манай жүдочдын ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
| ЭНЭ ӨДӨР О.БАЛЖИННЯМ АВАРГА МЭНДЭЛЖЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |