“Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Хуралд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны дарга Э.Тэмүүжин, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, МҮОХ, Монголын паралимпын хороо, Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг, Сэтгэл зүй, Хоол зүй, Анагаах ухааны багийн төлөөлөл оролцсон байна.
“Парис-2024” зуны олимп, паралимпын наадам хүртэл Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай дараах дөрвөн баг хамтран ажиллах ажээ.
Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг
Спортын сэтгэл зүйчдийн баг
Спортын анагаах ухааны баг
Спортын хоол зүйн баг
Дээрх дөрвөн баг нь олимпын наадамд оролцох эрхээ авсан болон олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэж буй баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, дасгалжуулалтаар хангах, тамирчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, тамирчдын сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, хоол шим тэжээлийг тохируулах чиглэлээр мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж, спортын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой.
Дэмжих баг нь нөхцөл байдлыг тодорхойлох асуумж, судалгаа, үзлэг, оношилгоо, үнэлгээг тогтмол хийн санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж, эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор шаардлагатай дата мэдээллийг цуглуулж, багш, дасгалжуулагч нарыг мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Дээрх дөрвөн багт нийт 24 хүн ажиллаж байгаа гэнэ. Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн тусламж үзүүлж байгаа юм.
| Үндэсний шигшээ багийн ажлын хэсэг хуралджээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |