“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан билээ. Харин Турк Улсын Станбул хотноо тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болох олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцохоор бэлтгэж байна.
Өчигдөр Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний дэд хорооны гишүүд чөлөөт бөхийн баг тамирчдын бэлтгэлжилт болон төлөвлөгөөтэй танилцлаа.
Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа шаардлагатай эм, витамин хангалтад туслахыг хүссэн бол Олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн сургалт дасгалжуулалтын багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох олимпын эрхээ авсан тамичдад хандаж “Чөлөөт бөх бол Монголын спортын нүүр царай болсон төрөл, дахин сэргэлтийн үе эхэлснийг онцолж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэж буй тамирчдад хандаж “Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг уриаллаа.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг Э.Ням-Очир ахалж байгаа ба туслах дасгалжуулагчаар Б.Баяраа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллаж байна. Тус багаас 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар олимпын эрхээ авсан бол олимпын эрхийн сүүлийн тэмцээний 57 кг-ын жинд З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг нар оролцох юм.
Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийг Ц.Цогтбаяр ахалж, туслах дасгалжуулагчаар Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, С.Мөнхдуулдах нар ажиллаж байна. Энэ багаас олимпын эрхийг 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 62 кг-д П.Орхон, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүртсэн бол олимпын эрх олгох тэмцээний 53 кг-ын жинд Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан нар өрсөлдөнө. Эцэст нь Монголын чөлөөт бөхийн ерөнхий дасгалжуулагчаар гавьяат тамирчин Б.Наранбаатар томилогдон ажиллаж байгааг дуулгасан юм.
| Э.Билэгт чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл, сургуулилалттай танилцжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |