МУГТ Б.Болортуяа “Яг арав хоногийн дараа чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Турк Улсын Стамбул хотод болох гэж байна. Миний хувьд 2024 оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн учир Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй. 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж 53 кг-ын жинд Б.Хуланг дахин дэлхийн эрхийн тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасанд би маш их сэтгэлээр унасан.
Миний хувьд УАШТ-ээс хойш гуравдугаар сард Турк Улсад болсон олон улсын тэмцээнд 53 кг-ын жинд түрүүлсэн. Хэрэв боломж олдвол дэлхийн эрх авах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийж, өөрийгөө бэлдэж байлаа. Харамсалтай нь миний хүссэнээр болсонгүй. Шийдвэрүүд миний эсрэг гарсан нь надад төдийгүй миний гэр бүл, найз нөхөд, намайг зүрх сэтгэлээсээ үргэлж дэмжиж туслаж байдаг хүн бүрд хүнд туслаа.
Энэ бүхний эцэст би хэд хэдэн зүйлийг хэлэхийг хүсэж байна.
1. Шигшээ багийн багш нар тамирчдадаа мэдээллийг маш тодорхой өгдөг байгаасай. Та бүхний гаргасан санал, шийдвэрүүдэд хэрэв би эргэлзэж байсан бол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлээд дэлхийн эрхийн тэмцээндээ хэрүүл тэмцэлгүй явах байлаа. Та бүхэнд итгэсэн нь миний алдаа боллоо.
2. МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгч ээ! “Намайг гэмтэлтэй гэх ташаа мэдээллийг та хаанаас хэнээс сонсов. Дүүгээсээ тодруулалгүйгээр юунд Удирдах зөвлөлийн хурал дээр дэлгэв ээ. Та бид хоёр олимпоос медальтай Монголын чөлөөт бөхийн хоёрхон эмэгтэй тамирчин шүү дээ.
3. Олимпын наадам өөрөө эв нэгдлийн бэлгэ тэмдэг билээ. Энэ цаг мөчид надад хамгаас хүнд байна. Гэсэн хэдий ч би тамирчин хүний ёс зүй, хайртай спортынхоо нэр хүндийг бодож өөрийн хүсэл зорилгыг золиослон нэгэнт гаргасан шийдвэртэй эвлэрч, баг хамт олондоо амжилт хүсэн үлдье дээ.
Дэлхийн эрхийн тэмцээнд оролцох долоон тамирчиндаа ( дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй ) бүгдэд нь амжилт хүсье. Ялангуяа жингийн өрсөлдөгч Б.Хуландаа эрхээ заавал аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чиний төлөө залбирах болно.
Бөхөд хайртай түмэн олон минь одооноос энэ сэдвийг хааж, шүүмжлэл хэрүүл хэлцлээ зогсоож, тэмцээнд оролцох тамирчдадаа зөвхөн сайныг ерөөж үдэцгээе.
Азийн эрхийн тэмцээнд оролцоод эрх авч чадаагүй бүх тамирчдад боломж байсан шүү. Алдаагаа бусдаас хайхгүй байх нь тамирчдын баримтлах ёстой зарчим юм.
МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнөөдөр надтай уулзахаар болсон. Гэхдээ би уулзалтаас өмнө энэхүү байр сууриа илэрхийлэхийг хүслээ" гэжээ.
Олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа
2024.04.29.
| Гавьяат тамирчин Б.Болортуяа байр сууриа илэрхийлжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |