Монголын үндэсний олимпын хороо болон “Хүслийн дуудлага” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол “Олимпик хаус”-т боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Хүслийн дуудлага” ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Амар нар үзэглэв.
Ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Хүслийн дуудлага” ТББ-ийн ерөнхий менежер М.Есөнмөнх нар оролцож, баг тамирчдаа дэмжих, “Парис 2024” олимпын наадам, спорт, олимпизмыг сурталчлах чиглэлээр соёл, боловсролын үйл ажиллагаа хамтран өрнүүлэх тухай санал солилцов.
Санамж бичгийн хүрээнд "Хүслийн дуудлага" ТББ нь олимпын наадмын үеэр Парис хотын “La Villette” паркт үндэсний өв уламжлал, соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг олон улсад таниулах зорилготой “Mongolia house” төслийн албан ёсны арга хэмжээ зохион байгуулагчаар ажиллах юм.
“Хүслийн дуудлага” ТББ нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд монгол өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн технологид суурьтай уран бүтээлчдийг дэмжих, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Нүүдэлчин” олон улсын фестиваль болон Парис хотноо зохион байгуулагдсан “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний менежмент, маркетинг сурталчилгааны ажлыг хамтран гүйцэтгэсэн туршлагатай байгууллага юм.
| “Mongolia house” төсөлд “Хүслийн дуудлага” ТББ хамтран ажиллана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |