• Өнөөдөр 2024-05-01

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангайн бөхчүүд манлайлжээ

2024-04-04,   320

                       Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордны А зааланд дөрөвдүгээр сарын 1-4-нд боллоо.
 
           15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 11 баг өрсөлдөхөд А хэсгээс улсын гарьд Д.Рагчаа дасгалжуулагчтай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг түрүүлж, Ховд, Завхан аймгийн баг удаалав. Тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн баг анхдугаар тэмцээн (2003 он)-д түрүүлж байсан бөгөөд хоёр дахь цомоо гардан авлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
 
                        Харин Б хэсгээс М.Батбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд алтан медаль хүртэж, Архангай, Баянхонгор аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв. Энэ хэсэгт түрүүлсэн Өвөрхангай аймгийн баг тус тэмцээнээс 2018 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ.

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангайн бөхчүүд манлайлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188