Монголын үндэсний олимпын хороо болон “Моннис Интернэшнл” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол өчигдөр “Олимпик хаус”-т боллоо. Гэрээнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, “Моннис Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Г.Мөнхбаатар нар гарын үсэг зурав.
Ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.Гэрээний хүрээнд “Моннис Интернэшнл” ХХК нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, “Парис 2024” Олимпын наадамд баг тамирчдаа дэмжин хамтран ажиллах юм. Түүнчлэн “Моннис Интернэшнл” ХХК нь “Парис 2024” Олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой болов.
Ёслолын үеэр “Моннис Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Г.Мөнхбаатар хэлэхдээ “Монгол-Франц Улс хоорондын худалдаа, бараа эргэлтийн 60-аас дээш хувийг “Моннис” групп дангаар бүрдүүлдэг билээ. Бид түншлэлийн гэрээ байгуулснаар “Парис-2024” олимпын наадмын хүрээнд МҮОХ-той нягт хамтран ажиллах боломж бүрдэж, баг тамирчдаа түлхүү дэмжих болсондоо баяртай байна." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
| МҮОХ, “Моннис интернэшнл” ХХК-тай түншийн нэрээ байгууллаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |