Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсаас төрсөн жүдо бөхийн анхны дэлхийн аварга тамирчин юм. Жүдо бөхийн “Роттердам 2009” ДАШТ-ээс алт, “Токио 2010” ДАШТ-ээс хүрэл, “Астана 2015” ДАШТ-ий багийн хүрэл медаль хүртэж байв.
Мөн “Доха 2006” Азийн наадмаас алт, “Чежү 2003” Азийн аваргын алт, “Алмата 2004” Азийн аваргын хүрэл, “Ташкент 2005” Азийн аваргын алт, “Кувейт 2007” Азийн аваргын мөнгө, “Чежү 2008” Азийн аваргын мөнгө, “Абу Даби 2011” Азийн аваргын мөнгө медальтай. Самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчин "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) онуудад хүртэж байлаа.
Дэлхийн аварга Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцсан байна. 1995 онд сургуулийн биеийн тамирын багш Ганбатын чөлөөт бөхийн секцэнд орж бөхийн спортод хөл тавьсан байдаг. Улмаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батлав багшийн шавь болон самбо, жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн.
Х.Цагаанбаатар “Афин 2004” олимпын жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, 2009 онд дэлхийн аварга , 2010 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дэлхийн цом, гран при, гранд сламын медалийн тоог тоолж баршгүй олон билээ. 2023 оны нэгдүгээр сард албан ёсоор зодог тайлсан. Одоо тэрбээр “Цагаанбаатар академи”-ийг байгуулан ирээдүйн, олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэн гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
| Энэ өдөр дэлхийн аварга Х.Цагаанбаатар мэндэлжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |