• Өнөөдөр 2025-02-09

А.Даваажаргал Роман Дмитриевийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2024-03-09,   676

 

 

         ОХУ-ын чөлөөт бөхийн домогт тамирчин, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-ын Сахад энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.         

        Манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд оролцсон М.Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж Якутын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлжээ.  Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн болжээ.

 

      Тэмцээнд ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Грек, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Молдав, Узбекистан зэрэг 12 орны тамирчин оролцож байгаа юм.

 


А.Даваажаргал Роман Дмитриевийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188