• Өнөөдөр 2025-02-09

М.Номин-Эрдэнэ Роман Дмитриевийн тэмцээний аварга боллоо

2024-03-09,   966

         ОХУ-ын чөлөөт бөхийн домогт тамирчин, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-ын Сахад энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Грек, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Молдав, Узбекистан зэрэг 12 орны тамирчин оролцож байгаа юм.

         Манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд оролцсон М.Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж Якутын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлжээ.  Алдарт бөх Роман Дмитриевийн нэрэмжит энэхүү тэмцээн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний шагналын сан хоёр сая рубль юм байгаа юм.

 


М.Номин-Эрдэнэ Роман Дмитриевийн тэмцээний аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-11 23:08:19
    Г Отгонбаяр : Мундаг охин олимпын аварга болж биднийгээ баярлуулж байгаарай ок
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188