Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг 2024 оны гуравдугаар сарын 4-ний даваа гарагт шинэчлэн зарласан байна. Энэхүү дэлхийн чансаанд Монгол Улсаас есөн тамирчин шинээр нэмэгдэж, нийтдээ Монголын 11 триатлонч багтах боллоо.
Өвлийн триатлоны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, чансааны 85.56 оноо хүртсэн Нямбуугийн Алтаншагай 305.19 оноотойгоор дэлхийн чансааны “топ-10” руу орж ирлээ. Тэрбээр “Харбин-2024” дэлхийн цомд шагналт V байрт шалгарч 219.63 оноогоор анх дэлхийн чансаанд анх багтсан юм.
Мөн “Харбин-2024” дэлхийн цомын шагналт Лувсандаваагийн Баярцэнгэл 203.16 оноогоор XV байрт байгаа бол УАШТ-ий алтан медальт Б.Ачбадрах 100 оноогоор XXVIII, УАШТ-ий дэд аварга А.Хүслэн 92.5 оноогоор 29 дүгээрт бичигдлээ.
Түүнчлэн тухайн орны аварга шалгаруулах тэмцээний эхний таван байрын тамирчид оноо авдаг журмын дагуу Т.Амарсанаа 79.15 оноогоор 31 дүгээрт, Г.Энхнасан 73.21 оноогоор 33 дугаар чансаанд байгаа билээ. Монголын таван эмэгтэй тамирчин мөн дэлхийн чансааны жагсаалтанд анх удаа багтсан бөгөөд тэдгээрийг танилцуулвал:
Н.Энхжин 100 оноогоор 19 дүгээрт
Х.Отгонтэнгэр 92.5 оноогоор 20 дугаарт
Д.Отгонзул 85.56 оноогоор 22 дугаарт
Ю.Туяа 79.15 оноогоор 24 дүгээрт
Ж.Халиунаа 73.21 оноогоор 25 дугаарт.



| Монголын 11 триатлончид дэлхийн чансаанд бичигдлээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |