• Өнөөдөр 2024-05-12

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын үзмэрийн булан Олимпын музейд дэлгэжээ

2024-03-05,   147

       Манай улс өчигдөр спортын олон төрөлт наадмыг амжилттай зохион байгуулсан. Түүхэнд анх удаагаа хэмээн тэмдэглэгдсэн уг наадмын шинэхэн үзмэрийн буланг МҮОХ-ны Олимпын музейд дэлгэсэн байна.
 
               Ингэснээр Олимпын музейд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр ашигласан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үнэт үзмэрүүд нэмэгджээ. МҮОХ-ны Олимпын музей нь ажлын цагаар хүүхэд багачууд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
 
       Зүүн Азийн залуучуудын III наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, наадамд долоо, Үндэсний Олимпын хорооны 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд баг тамирчид спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон юм.

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын үзмэрийн булан Олимпын музейд дэлгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188