• Өнөөдөр 2024-05-13

МҮОХ-д 159 дүгээр сургуулийн сурагчид зочиллоо

 

 

          Нийслэлийн ерөнхиий боловсролын 159 дүгээр сургуулийн Ж.Мөнхтунгалаг багштай 10-ын “Б” ангийн сурагчид өнөөдөр “Олимпик хаус”-т зочилж, МҮОХ-ны үйл ажиллагаа болон Олимпын музейтэй танилцлаа. Энэ үеэр сурагчид МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, "Бээжин 2008" олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай уулзалт ярилцлага хийж, халуун дотно яриа өрнүүлэв.

          Олимпын аварга Э.Бадар-Ууган хэлэхдээ "Хүн зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө ямагт тууштай тэмцэж байж амжилтад хүрдэг." хэмээн өөрийн спортын замнал, бага насны дурсамжаа хуваалцав.


 

 


МҮОХ-д 159 дүгээр сургуулийн сурагчид зочиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188