Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт есөн ( дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл) медаль хүртжээ.
Франц Улсад болсон залуучуудын ДАШТ-ий хурдны төрөлд Б.Мөнхбаатар алт, А.Зоригтбаатар, Ц.Анар нар хүрэл, БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алт, Ч.Мандахбаяр мөнгө, Швейцарь Улсад болсон дэлхийн цомоос Ч.Мандахбаяр алт, Канад Улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.
Тэднээс онцолбол, Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчид билээ.
Баг тамирчдыг хүлээн авах арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар зарим тамирчдыг шагнаж урамшуулахад Биеийн тамир, спортын Жуух бичгээр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг, Олон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр Н.Сэлэнгэ, Б.Мөнхбаатар нарыг шагнасан юм.
| БТСУХ-ны дарга мөсөнд авиралтын тамирчдад хүндэтгэл үзүүлэв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |