• Өнөөдөр 2024-05-13

АНЭУ-ын Б.Нармандах ялагдал хүлээж, Б.Хорлоодой Оросын бөхийг яллаа

2024-03-01,   109

 

 

       Жүдо бөхийн “Ташкент 2024” их дуулгын тэмцээний эрэгтэйчүүдийн 60, 60, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 33 жүдочин барилдаж байгаа.

       АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой “В” хэсгийг толгойлон барилдаж байгаа юм. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын Kseniya DANILOVICH-ийг ялсан. Гуравдугаар тойргийн барилдаанд Казахстаны Aruzhan YEREZHEPOVA-тай барилдана.

       Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээр барилдсан ОУХМ Баянмөнхийн Нармандах, Казахстаны Zhanarys RAKHMETKALI-тай цаг сунгаж 12 минутын хүнд барилдааныг хийж ялагдал хүлээв.

 


АНЭУ-ын Б.Нармандах ялагдал хүлээж, Б.Хорлоодой Оросын бөхийг яллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188