Өвлийн триатлоны Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 24-ний бямба гарагт “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд амжилттай явагдав. Хот, хөдөөгийн спорт хороод, клубийн 40 шахам тамирчин энэхүү тэмцээнд оролцож, цасан замаар хоёр км гүйж, таван км дугуй жийж, гурван км гүйлтийн цанаар хурд хүчээ сорин уралдсан байна.
Тэмцээний эрэгтэй элит ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс гүйлтийн цанаар “Пёнчан-2018”, “Бээжин-2022” цагаан олимпын наадамд уралдсан, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах 30 минут 05,34 секундээр түрүүллээ. Мөнгөн медалийг “Канвон-2024” залуучуудын олимпод уралдсан, “Алдар” спорт хороо гүйлтийн цанын ОУХМ А.Хүслэн 31 минут 00,86 секундээр хүртжээ.
Харин хүрэл медалийг “Харбин-2024” дэлхийн цомын тавдугаар байрын шагналт, дэлхийн чансааны 11 дүгээрт бичигдсэн зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “Сеперате” компанийн тамирчин, Н.Алтаншагай 35 минут 52.35 секундаар хүртэв.
Удаах байрт Канвон-2024 залуучуудын олимпын наадамд оролцсон, биатлоны спортын ОУХМ Т.Амарсанаа, гүйлтийн цанын ОУХМ Г.Энхнасан, “Харбин-2024” дэлхийн цомын зургадугаар байрын шагналт, дэлхийн чансааны 12 дугаарт бичигдсэн “Роүд Монголиа”-ийн тамирчин, спортын мастер Л.Баярцэнгэл нар шалгарлаа.
Эмэгтэй элит ангиллын уралдаанд есөн тамирчин хурд сорьж, гүйлтийн цанын 16 настай спортын мастер, “Цасан зам” клубийн тамирчин Н.Энхжин 45 минут 34.45 секундээр анхны УАШТ-д ялалт байгууллаа. Мөнгө, хүрэл медалийг Төв аймгийн залуу тамирчин Н.Отгонтэнгэр, Отгонзул хүртэж, гүйлтийн цанын спортын мастер Ж.Халиунаа (Хилчин спорт хороо) удаалав.
Өвлийн триатлоны УАШТ-ий хөвгүүдийн ангилалд Төв аймгийн М.Баясгалан, Б.Төгөлдөр, сонирхогчдын ангилалд зэвсэгт хүчний 150-р ангийн Р.Дашдаваа, Хилийн цэргийн 0101-р ангийн Б.Лхагвабаатар, 0151-р ангийн Ц.Энхболд нар медалийн эзэд боллоо.
Түүнчлэн сонирхогчдын дээд насны ангилалд ХХЕГ-ын дарга асан, хошууч генерал Ш.Лхачинжав, цэрэгжлийн спортын дэд мастер Ю.Туяа нар амжилттай уралдсан юм. Тэмцээнийг Монголын триатлоны холбоо (МТрХ)-ноос зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Сеперате” ХХК, хамтрагч, дэмжигчээр “Сандагаа багш цана-дугуйн холбоо” ТББ, Yндэсний кофе шопын сүлжээ “Caffe Fonte”, “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн ажилласан байна.
| Н.Энхжин, Б.Ачбадрах нар өвлийн триатлоны улсын аваргад түрүүлэв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |