Алтан цомын барилдаан хоёрдох жилдээ үргэлжлэн зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн хувьд шилдэг 16 багийн бөхчүүдээс үзэгчдийн сонголтоор 14 бөх сонгож “Бүх оддын барилдаан” зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, “Пепси” алтан цомын төлөөх анхдугаар барилдаанд Архангай аймгийн баг түрүүлж, Булганы бөхчүүд удаалж байв. Энэ жилийн хувьд үзэгчид “Ховд аймгийн баг тамирчдыг түрүүлнэ” хэмээж буй. Өнгөрсөн жил Булганы аймгийн залуу зургаан начин түмнийг шуугиулж, таамаг эвдэн урамтай сайхан барилдаж, бөх хайртай түмнийг цэнгүүлж чадсан билээ. Тиймээс ч энэ жил Булганы зургаан начин дахин сайн барилдаж, түрүүлж магадгүй хэмээн үзэгчид таамаглаад байна. Тэр дундаа гар дунгуй мэхийг даацтайхан хийдэг Д.Амарсайхан начны уран барилдааныг уухайлан дэмждэг хүн олон. Энэ жил анх удаагаа зохион байгуулагдах “Бүх оддын барилдаан” Алтан цомын барилдааны шилдэг 16 багийн бөхчүүдийн дунд болох юм. Бүх оддын барилдаанд барилдах 14 бөхийг үзэгчдийн санал асуулгаар сонгох бөгөөд хамгийн том цолтой хоёр бөх үлдсэн гишүүдээ багт хуваан авах аж. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт шилдэг 14 бөхд багтах магадлалтай бөхчүүдийн таамаглан хүргэж байна. Үүнээс гадна өнгөрсөн жилийн алтан цомын барилдаанд хамгийн олон давсан бөхөөр Төв аймгийн Өндөр-Ширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга шалгарч онцлох бөх болсон билээ.
Энэ жилийн “Бүх одод”-ын барилдааны үзэгчдийн саналаар Монголын Улсын аварга О.Хангай нэгт, хоёрт улсын гарди Ц.Бямба-Отгон, гуравт улсын заан Б.Бат-Өлзий нар тэргүүлж байна. Мөн харцага Б.Зоригбаатар, начин Д.Амарсайхан, улсын заан М.Лхагвагэрэл үзэгчидээс хамгийн олон саналыг одоогийн байдлаар аваад буй. Үзэгчдээс өндөр санал авч “Бүх одод”-ын барилдаанд оролцох магадлалтай бөхчүүдийг таамаглан хүргэе.
МОНГОЛ УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ
(1).jpg)
Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа хүчтэнүүдийн нэг бол яах аргагүй улсын аварга Оргихын Хангай. Түүнийг цолоо ахиулж, даян аварга цолонд хүрнэ хэмээн олон хүн шагшин ярилцдаг билээ. Тэрбээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадамд урамтай сайхан барилдаж аварга хүртсэн. Мөн цагаан сарын барилдаанд хоёр үзүүрлэж, нэг түрүүлээд буй билээ.
МОНГОЛ УЛСЫН ГАРДИ Ц.БЯМБА-ОТГОН
(1).jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 2023 оны улсын баяр наадамд даян аварга Н.Батсууриар найм даван гарди цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өсжээ. Тэрбээр Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Тогоогийн Батсайханаар давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон билээ. Ц.Бямба-Отгон нь "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн харьяат бөх юм.
МОНГОЛ УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН
(1).jpg)
2016 оны Үндэсний их баяр наадмын барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” группийн бөх улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан улсын заан болсон билээ. Тэрбээр долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунаж, давсан юм. Б.Пүрэвсайхан 1989 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улсын заан Ч.Батзоригийн төрсөн ахын хүү бөгөөд улсын заан Дамирангийн Бумбаярын том охинтой гэрлэсэн гэдэг. Тэрбээр 2007 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. 2014 оны үндэсний баяр наадмаар улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаж байжээ.
МОНГОЛ УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ
.jpg)
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нь 1992 оны зургаадугаар сарын 08-ны өдөр мэндэлсэн. Тэрбээр үндэсний бөхөөр “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-д харьяалагддаг. Б.Бат-Өлзий анхны цолоо 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байжээ. Түүний дараа 2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртсэн. Харин удаах жилийн Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол тэр жилдээ Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байжээ. Тэрбээр 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 оны улсын баяр наадамд зургаа даваг шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмжээ. Харин Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртээд буй.
МОНГОЛ УЛСЫН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ
(1).jpg)
Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн хурц арслан цолыг 2022 онд хүртсэн. Үндэсний бөхөөр барилдахын сацуу чөлөөт бөхийн дэвжээнд олон амжилт гарсныг бөх сонирхогчид андахгүй билээ. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин юм. Үүнээс гадна Токиогийн олимпд мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан бөгөөд түүнийг бөх сонирхогчид улсын өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн ярилцдаг байна. Мөн тэрбээр 2022 оны улсны баяр наадамд гарди Б.Гончигдамбаар долоо давж заан цол хүртсэн билээ.
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГБААТАР
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар. Тэрбээр жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүү. Багасаа морин дэл дээр хийсэж, хээрийн салхинд дуулж явсан гэдэг. Хашин морьтой хонь, хурга хариулж, хурдан хүлэг унан олон ч наадамд түрүүлж байжээ. Түүний аав Батсүх сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав үзүүрлэсэн түүхтэй.
УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ
(1).jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Цэргийн харцага цол хүртсэн.
УЛСЫН НАЧИН Д.ХҮДЭРБУЛГА
(1).jpg)
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр тав даван, улсын начин цолны болзол хангасан. Д.Хүдэрбулга нь чөлөөт бөхийн ОУХМ цолтой, улсын олон удаагийн аварга, Азийн АШТ-ий цөөнгүй медальтай тамирчин билээ.
УЛСЫН НАЧИН Д.АМАРСАЙХАН
(1).jpg)
Д.Амарсайхан 1989 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн. Багаасаа бөхийн спортод хорхойссон түүний анхны багш нь Болдбаатар. Үндэсний бөхийн эрдэм заасан, гол суурийг нь тавьсан багш нь Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг. Тэрбээр 17 насандаа сумын заан болжээ. Дөрвөн жилийн дараа буюу 2010 онд Булган аймгийнхаа наадамд тав даван, начин цол хүртсэн юм. Дараа жил нь түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн түүхтэй. 2016 онд Д.Амарсайхан улсын цолтны гэр бүлд багтсан. Тэрбээр тавын даваанд нутгийнхаа хүчит заан Д.Баасандоржийг даван, улсын начин цол хүртсэн юм. Уран барилдаантай Д.Амарсайхан 2018, 2019, 2020 оны улсын наадамд дөрөв давж, начин цолоо батлах тун дөхсөн билээ.
| “БҮХ ОДОД”-ЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |