• Өнөөдөр 2024-04-28

Ц.Лхам Казахстаны олон улсын тэмцээний аварга болжээ

             Казахстан Улсын Алмата хотод олимпын аварга Ермаханы нэрэмжит эмэгтэй боксын олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд дэлхийн аварга, Ази  тивийн медальтан тамирчид оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон байна. Манай улсын боксчид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээний 52 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Ц.Лхам алтан медаль, 46 кг-ын жинд “Ихэр бээлий” клубийн тамирчин, А.Алтанзул хүрэл медаль, 50 кг-ын жинд “Radiance” клубийн  тамирчин, Э.Номундарь хүрэл медаль хүртжээ.

 

 


Ц.Лхам Казахстаны олон улсын тэмцээний аварга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188