• Өнөөдөр 2025-02-11

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн

2024-02-16,   337

            Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтын нэгдсэн бэлтгэлдээ гарчээ.Тэд энэ сарын 22-нд Хятадын Шиан хотноо Хятадтай, энэ сарын 25-нд Монголын UG Arena-д Гуамын эсрэг тоглох юм. Монголын шигшээгийн дундаж нас 26, дундаж өндөр 192.6 см байгаа ажээ. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Грекийн мэргэжилтэн, “Эрдэнэт Майнерс”-ын дасгалжуулагч Фрагкиас ажиллана. Тэгвэл багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогч О.Энхбаатар, А.Азбаяр, Х.Оргил, довтлогч А.Энхбаясгалан, А.Тэмүүжин, А.Ананд, Б.Билгүүн, хамгаалагч Т.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Н.Батбаяр, О.Эрдэнэцогт нар багтсан байна.
Харин Э.Дөлгөөн бэртлийн улмаас Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд шигшээд багтсангүй. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Т.Санчир, Д.Дэлгэрням нарыг грек мэргэжилтэн шигшээд дуудаагүй юм. Монголын шигшээ багийнхан энэ сарын 19-ний даваа гарагт Хятадыг зорих бөгөөд үүнтэй холбогдуулан дээд лигийн плей-оффын тоглолт түр хугацаанд завсарласан байна. Дээрх хоёр тоглолтыг “Премьер спортс нэтворк” орон даяар шууд дамжуулан үзүүлэх аж

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188