Азербайжан Улсын Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм. Тус их дуулгад дэлхийн 62 орны эрэгтэй 226, эмэгтэй -178, нийт 404 тамирчин өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 29, 66 кг-д 31, 73 кг-д 39, 81 кг-д 34, 90 кг-д 33, -100 кг-д 34, +100 кг-ын жинд 26 жүдочин барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 23, 52 кг-д 24, 57 кг-д 32, 63 кг-д 33, 70 кг-д 20, -78 кг-д 21, +78 кг-ын жинд 25 тамирчин барилдах юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын хошой аварга, “Аравт” харуул, хамгаалалтын албаны тамирчин ,ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат барилдана.
Б:Сүхбат 60 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн Yam WOLCZAK-тай таарсан. Түүнийг хэрэв ялж чадвал хоёрдугаар тойрогт Нидерландын Tornike TSJAKADOEA, Узбекистаны Kamoliddin BAKHTIYOROV нарын хэн ялсантай нь барилдах юм.
Энэ жингийн “А” хэсгийг Францын Luka MKHEIDZE толгойлон барилдана. “В” хэсгийг Азербайжаны Turan BAYRAMOV, “С” хэсгийг Украины Dilshot KHALMATOV, “D” хэсгийг Азербайжаны Balabay AGHAYEV нар толгойлон барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг барилдах юм. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн хошой аварга Канадын Christa DEGUCHI-тэй хүч үзнэ. Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Хорлоодой, ОУХМ Б.Нармандах нар энэ удаагийн их дуулгыг өнжиж байгаа бололтой.
| Жүдо бөхийн “Баку 2024” гран слам өнөөдөр эхэлнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |