Олимпын хошой аварга Заурбек Сидаков тэргүүтэй 19 тамирчны "Парис 2024"-т орох эрхийг хасах санал тавив. Украины Олимпын Хороо (УОХ)-ноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бахад хандаж захидал илгээжээ.
Украины олимпын хорооноос нэр дурдсан 19 тамирчныг олимпод оролцох шаардлага хангахгүй байна гэж уг захидалдаа дурдсан юм. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард ОУОХ-ноос ОХУ болон Беларусийн төвийг сахисан тамирчдад олимпын туг далбаан дор "Парис 2024"-д өрсөлдөх зөвшөөрөл өгсөн.
Ингэхдээ хэдэн болзол тавьсны дотор дайныг дэмжихгүй байхыг шаардсан юм. Тэгвэл ОХУ болон Беларусийн чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхээ авсан ч зарим шаардлагыг хангаагүй гэж Украины тал үзжээ. Тиймээс нотлох баримтад үндэслээд дахин нягталж өгөхийг ОУОХ-ны тэргүүнээс хүссэн байна. Эдгээр 19 тамирчин бүгд чөлөөт болон, сонгомлын бөхчүүд байна. Тэд олимпын эрх олгох эхний тэмцээнээс эрхээ авсан аж.
Одоо хоёр дахь эрх олгох тэмцээн дөхсөн тул дайныг дэмжээгүй бусад тамирчдад боломж олгох үүднээс шалгуулах хүсэлтэй байгаагаа Украины олимпын хороо илэрхийлжээ. Эдгээр тамирчдыг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан дайныг дэмжсэн гэж хардаж байгаа юм.
Төвийг сахисан бодлогод нийцээгүй тамирчдын жагсаалт:
Абдулрашид Садулаев (чөлөөт бөх)
Угуев Заур (чөлөөт бөх)
Садиков Зауербек (чөлөөт бөх)
Ауэс Гонибов (сонгомол бөх)
Милад Алирзаев (сонгомол бөх)
Рахман Тавмурзаев (сонгомол бөх)
Виталий Кабалоев (сонгомол бөх)
Александр Гуштын (чөлөөт бөх)
Сергей Семёнов (сонгомол бөх)
Артур Саргсян (сонгомол бөх)
Кирилл Маскевич (сонгомол бөх)
Александр Лиавончик (сонгомол бөх)
Ахмед Усманов (чөлөөт бөх)
Мухтарович Магомедов (чөлөөт бөх)
Артур Найфонов (чөлөөт бөх)
Алина Касабиева (чөлөөт бөх)
Анастасья Сиделникова (чөлөөт бөх)
Ванесса Колодинская (чөлөөт бөх)
Надежда Соколова (чөлөөт бөх)
| Дайныг дэмжсэн ОХУ-ын бөхчүүдийг олимпод оруулахгүй байх хүсэлт тавьжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |