Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын хорооны даргын (ЗГТА-БТСУХ) 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монголын оюутны спортын “Универсиад” VI наадмыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Уг наадмын зорилго нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, тэдний дунд спортыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, оюутны тив, дэлхийн тэмцээн, дэлхийн оюутны “Универсиад” наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байна.
Наадмыг улсын хэмжээнд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо (ОНБТСҮХ) Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) ЗГТА-БТСУХ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монголын оюутны холбоо, их, дээд сургууль (ИДС), спортын холбоод удирдан зохион байгуулж, Засгийн газраас холбогдох зардал төсөв нь гарах юм.
Наадам хоёр үе шаттай явагдах ба анхан шатны тэмцээнийг нэгдсэн зааварт тусгагдсан спортын төрлүүдээр ИДС-ийн захиргаа, биеийн тамирын тэнхим, спорт клуб, оюутны холбоо хамтран 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-нд зохион байгуулна.
Наадмыг Монгол Улсын бүх хэвшлийн их, дээд сургууль, коллеж, салбар сургуулиуд болон бүрэлдэхүүн сургуулиудын оюутны дунд нэгдсэн зааврын дагуу волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5х5, таэквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг зуны спортын 10 төрлөөр зохион байгуулна.
Анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын дунд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-26-нд Улаанбаатар хотноо шигшээ наадмыг нэгдсэн шугамаар явуулна.Наадамд ИДС-ийн (өмчийн хэлбэр харгалзахгүй) өдрийн ангид суралцдаг, дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс 2006 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн 18-25 насны оюутан, Монгол Улсын иргэн оролцох ба оролцогч оюутан нь тухайн ИДС-д нэгээс доошгүй хичээлийн уриалд суралцсан байх ёстой ажээ. Мөн наадамд нэг тамирчин нэг спортын төрөлд оролцох боломжтой юм.
Спортын төрлийн зай, жин тус бүрт медальт байрт шалгарсан баг, тамирчид, байгууллагын дүнгээр эхний гурван байрт шалгарсан дасгалжуулагчдыг наадмын медаль, өргөмжлөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 тогтоолоор батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу алтан медальт тамирчинд 400 мянган төгрөг, мөнгөн медальд 300 мянган төгрөг, хүрэл медальт тамирчыг 200 мянган төгрөгөөр шагнах юм.
Харин нэгдсэн дүнгээр эхний 6 байрыг эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн 6-1 сая төгрөгний мөнгөн урамшууллыг олгоно. Наадмын ерөнхий удирдлагаар ОНБТСҮХ, БШУЯ, ЗГТА-БТСУХ ханган, наадмын нэгдсэн зааврын дагуу хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүргийг Олон улсын оюутны спортын холбооны гишүүн МОСХ бүрэн хариуцан явуулна.
Энэхүү оюутны спортын Универсиад наадам нь 2005, 2009, 2013, 2017 онуудад дөрвөн жил тутамд нэг удаа болж байсан бол 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн хоёр жил тутамд явагдахаар шийдвэрлэгдсэн юм. Харин 2020 онд эхлүүлсэн Монголын оюутны спортын Универсиад V наадам нь Ковидын цар тахлын улмаас хойшлогдон 2022 онд бүрэн зохион байгуулагдаж дуусч байсан.
Ийнхүү хоёр жил тутамд явагдах болсон Оюутны спортын наадам нь 2024 оны 04 дүгэр сарын 15-ны өдрийн 15:00 цагт Спортын төв ордонд нээлтээ хийн, 11 хоногийн туршид Улаанбаатар хотын спортын 11 заал, танхим, ордонд явагдан, 700 орчим багц медалийн эзэд тодрон, шилдэг спортын үйл ажиллагаатай ИДС-иуд нь шалгарах болно. Дашрамд дурдахад, 2022 оны наадамд 33 их, дээд сургуулийн 1800 орчим оюутан тамирчид оролцож, МУИС-ийн баг тамирчид тэргүүн байрыг эзэлж байв.
| Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сард болно |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |