“Парис-2024” зуны олимп, “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын баг тамирчдын хувцас хэрэглэл, бусад асуудалд зохион байгуулалтын шинэ арга хэмжээ хийхтэй холбогдуулан санамж бичигт өөрчлөлт оруулсан. Тус хамтран ажиллах санамж бичигт БТСУХ-ны дарга О.Баттулга болон МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ үеэр талууд үг хэлж, талархал илэрхийллээ. БТСУХ-ны дарга О.Баттулга хэлэхдээ, "Өнөөдөр бид МҮОХ-той санамж бичигт өөрчлөлт оруулж, баталж байна. Энэ бол бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх, өвлийн олимпын наадмуудад төрийн зүгээс ТББ-уудтай хамтран ажиллах чиг үүргийдийг хэрхэн хэрэгжүүлэх, МҮОХ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах талаарх заалтуудыг оруулсан. Эрх зүй болон бичиг баримтын хүрээнд шийдэгдээгүй асуудлыг шийдэхийн тулд энэхүү санамж бичгийг шинэчлэн баталлаа" гэв.
Түүнчлэн МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг "МҮОХ-ны зүгээс төр засагтайгаа хамтарч ажиллах гэрээ үзэглэж байгаадаа баяртай байна. Парисын олимп тун ойртоод байна. Монгол Улс анх удаа 45-аас дээш тамирчны бүрэлдэхүүнтэйгээр олимпод оролцох боломж харагдаж байгаа.
Манайхаас 50 орчим тамирчин оролцвол спортыг дэмждэг улсуудын эгнээнд зүй ёсоор багтана. МҮОХ-ны зүгээс Олон улсын олимпын хорооны чуулганыг 2027 онд эх орондоо зохион байгуулахаар зорин ажиллаж байна. 2030 онд Залуучуудын өвлийн олимпыг улсдаа зохион байгуулж болох боломж мөн л харагдаж байгаа” гэлээ.
171 хоногийн дараа Франц Улсын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам болох билээ. Одоогоор Монголын найман тамирчин олимпын наадамд оролцох эрхээ авсан бөгөөд 2024 он гарсаар Үндэсний шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл, гран при тэмцээнээс хоёр хүрэл, олимпын эрх олгох тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна.
| Санамж бичигт гарын үсэг зурав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |