Францын Улсын Парис хотод болж байгаа жүдо бөхийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Болдын Ганхайч, залуу тамирчин Цэгмидийн Энх-Оргил, 70 кг-д ОУХМ Саранцэцэгийн Лхагвадулам, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, 81 кг-д Гэрэлтуяагийн Болор-Очир нар барилдана.
Б.Ганхайч 63 кг-ын “С” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Узбекистаны Sevinch ISOKOVA-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойргийн барилдаанд Чехийн Renata ZACHOVA-тай барилдана. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт залуу тамирчин Ц.Энх-Оргил, Бразилын Nauana SILVA-тай барилдана. Ялах юм бол хоёрдугаар тойрогт Италийн Agnese ZUCCO-той таарна.
Б.Ням-Эрдэнэ 70 кг-ын “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөж ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны Shokhista NAZAROVA, Ирландын Rachael HAWKES нарын хэн ялсантай барилдана. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт С.Лхагвадулам Пуэрто Рикогийн Maria PEREZ-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойргийн барилдаанд Японы Shiho TANAKA-тай барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Эрдэнэбаяр гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Аргентины Tomas SOSA-тай таарсан. Түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Узбекистаны Murodjon YULDOSHEV, Италийн Gabriele SULLI нарын хэн ялсантай барилдана.
Г.Болор-Очир 81 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Катарын Khalil REBAHI-тай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойргийн барилдаанд Канадын Francois GAUTHIER DRAPEAU-тай таарна.
| Парисын их дуулгад өнөөдөр манай зургаан бөх барилдана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |