• Өнөөдөр 2025-02-12

Л.Сосорбарам Жнетотой, Б.Уранзаяа Гефен Примотой таарлаа

2024-02-02,   203

 

 

          Франц Улсад өнөөдөр жүдо бөхийн “Парис 2024” гран слам тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Уранзаяа гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Морокогийн Soumiya IRAOUI-г ялсан. Гуравдугаар тойрогт Израилын Gefen PRIMO-той таарсан.

         Харин “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Л.Сосорбарам гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Индонезийн Maryam March MAHARANI-ийг ялсан байгаа. Гуравдугаар тойргийн барилдаанд Францын Astride GNETO-той таарч барилдана.

        Энэ жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Хорлоодой “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Тажикистаны Akhliya MUMINOVA-г ялсан. Гуравдугаар тойргийн барилдаанд Энэтхэгийн Shraddha Kadubal CHOPADE-тай таарч барилдана.


 

 


Л.Сосорбарам Жнетотой, Б.Уранзаяа Гефен Примотой таарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188