Өмнөд Солонгосын Канвон хотноо 13 өдрийн турш авьяаслаг залуу тамирчдын ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилсэн "Канвон 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадам “хөшгөө хаалаа”. Дэлхийн 78 улс орны залуу тамирчид хуран цугласан олимпын тэнгэр дор Монгол Улсаа төлөөлөн биатлоны зургаа, гүйлтийн цанын дөрөв, уулын цанын хоёр тамирчин буюу өмнөх олимпуудтай харьцуулахад хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, ийнхүү тэмцээн уралдаанаа амжилттай өндөрлөж байна.
Баяр бахдал, харуусал, амжилт, дурсамжаар дүүрэн, спорт олимпизмоор амьсгалсан завгүй өдрүүд ард үлдэж Олимпын хотхон, найз нөхөддөө удахгүй уулзахын ерөөл тавин, баяр хөөртэйгээр нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Авьяаслаг залуу тамирчдын маань унасан хүлэг нь хурдан байж, 2026 онд Итали Улсад болох өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн илүү олон спортын төрөлд, илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцох болно.Өвлийн спортын баг тамирчдыг маань "Харбин 2025" Азийн наадам, "Милан Кортина 2026" өвлийн олимпын наадам хүлээж байна.
"Канвон 2024" олимпын багийг дэмжиж ажилласан ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Монголын багийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, баг тамирчдыг хувцас хэрэгслээр ивээн тэтгэгч “Ханбогд кашмер”, “Келме” брэнд болон нийт спортыг дэмжигч, хөгжөөн дэмжигчдэд МҮОХ-оос талархал илэрхийлсэн байна.
| Залуучуудын өвлийн олимп “Хөшгөө хааж” өндөрлөв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |