Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр хаалтаа хийнэ. БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй олимпын наадмын сүүлийн өдөр гүйлтийн цанын багийн уралдаан болж, Монголын баг 19-р байр эзлэв.
Пёнчан хотын Хэнгэ дэх "Alpensia" биатлоны талбайд болсон гүйлтийн цанын багийн 4×5 км зайн уралдаанд 24 орноос Германы баг олимпын аварга болсон бол Франц, Швейцарын баг мөнгө, хүрэл мeдаль хүртлээ. Швeд, АНУ, Канад, Итали, Финланд, Эстон, Чехийн баг 4-10-р байр эзлэв.
Харин Австри, Украйн, Словак, Польш, Словени, Казахстан, Латви, Австралийн баг 11-18-р байрт орлоо. Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид амжилттай уралдаж, 19-р байр эзлэв. БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг 20-24-р байрт орлоо.
"Gangwon 2024'" залуучуудын өвлийн олимпын IV наадамд Монголын гүйлтийн цаначид бүтэн багаараа оролцож, зай тус бүрдээ өндөр амжилт гаргасан юм. Тэмцээний эхний өдөр болсон спринт буюу ойрын зайн(1.4 км) уралдаанд ОУХМ А.Хүслэн 35-р байр эзэлсэн ба манай тамирчин финалд уралдахад хоёр секунд дутсан юм.
Гүйлтийн цанын үндсэн зай болох 7.5 км зайн уралдаанд ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 22-р байрт орсон юм. Тэмцээний хоёр дахь өдөр болсон энэ уралдаанд 46 орны 79 тамирчин гараанаас гарсан ба манай тамирчин энэ удаагийн Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэв.
Монголын цанын холбооны өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид "Gangwon 2024" олимпын наадамд амжилттай оролцож, маргааш эх орондоо очино. БНСУ-ын Каннин хотын Олимпын мөсний ордонд уран гулгалтын багийн тэмцээн үдээс хойш болсноор олимпын наадам өндөрлөнө.
| Олимпын холимог багийн уралдаанд манай цаначид 19-р байр эзлэв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |