Тэрбээр “Отгонтэнгэр” их сургуульд банк, санхүүгийн мэргэжлээр суралцдаг. Хоёрдугаар курсийн оюутан байхаасаа “Оюунтны лиг”-т тоглож, өнгөрсөн жил “Дээд лиг”-т дэвшиж тоглосон. Богино хугацаанд томоохон тоглолтуудад өөрийгөө батлан харуулж, хоёр удаа “Шилдэг тоглогч”-оор шалгарсан билээ.
-Сайн байна уу. “М лиг”-ийн шилдэг тоглогчоор шалгарсан шүү дээ, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа, догдлол дүүрэн өдөр хоногууд өнгөрч байна даа. Өөртөө тавьсан зорилгодоо хүрч чадсан гэж бодож байгаа. Манай баг тоглолтын өмнө “Хандгайт” байрлаж бэлтгэлээ хийсэн. Миний хувьд тоглолтын өмнө сүүлийн бэлтгэл дээрээ багахан хэмжээний хөлөндөө бэртэл аваад их зовиуртай байсан. Тэгээд “Тоглож чадахгүй ч байж магадгүй юм байна” гээд жоохон айдастай байлаа. Тэр үед их зүйл бодогдож байсан ч айдсаа даваад тоглолтдоо ороод, “Үнэ цэнтэй” тоглогч хэмээх шагналыг авсандаа үнэхээр их баяртай байгаа.
Мөн өмнө нь “Бүх одод”-ын тоглолтын шилдэг тоглогч болсон. Энэ дашрамд, энэ шагналуудыг авахад минь хамт байж, тусалсан багийнхан болон багш дасгалжуулагч, гэр бүл болон хөгжөөн дэмжигчдэдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн юм бэ?
-Би бага байхдаа их хөдөлгөөнтэй, хурдан гүйдэг хүүхэд байсан. Тэгээд хоёрдугаар ангиасаа хөнгөн атлетикаар хичээллэсэн юм. Харин тавдугаар ангид байхад багш маань “Чи хурдан гүйдэг юм чинь сагсан бөмбөг тоглоод үз” гээд анх сагсан бөмбөгийн спорт руу хөл тавьж эхэлсэн. Тэр цагаас хойш энэ спортод эргэлт буцалтгүй дурлаж, амьдралаа холбосон доо.
-Өнгөрсөн жил “Дээд лиг”-т тоглосон шүү дээ, энэ жил яагаад өнжив.“Дээд лиг”-ийн дараагийн улиралд тоглох уу, аль багт нэгдэх вэ?
-Мэдээж дараа улиралд дээд лигтээ тоглоно оо. Миний хувьд ирэх улирал өндөр хүлээлттэй байгаа. Харин ямар багтай нэгдэх нь одоогоор нууц байсан нь дээр байх гэж бодож байна аа.

-Оюутан нас бидний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байдаг шүү дээ. Энэ үедээ “Оюутны лиг”-т чамгүй амжилт гаргалаа. Өнгөрсөн тэмцээнүүдээс хамгийн дурсамж тэмцээн хэзээ байв?
-Оюутан нас бол үнэхээр сайхан цаг хугацаа шүү. Миний бие “Отгонтэнгэр” их сургуульд ороод хоёрдугаар курстээ “Оюутны лиг”-т анх удаа тоглож байлаа. Анхны лигийн тэмцээндээ оролцож, манай баг аварга авсан. Одоо эргээд бодоход, дурсамжтай тэмцээн гэвэл “Оюутны лиг”-ийн аварга авсан тэмцээн юм байна. Аваргын төлөө тоглох гэж байхад заал дүүрэн хөгжөөн дэмжигч үзэгчидтэй их ширүүхэн байсан. Анх удаа тийм их хүний өмнө тоглож үзсэн юм даа. Гэхдээ огтхон ч сандраагүй маш гоё байсан. Аварга авах тэр үеийн мэдрэмж бол үнэхээр ярилтгүй сайхан байсан өөрийн эрхгүй нулимс дуслуулсан. Мөн Ч.Ижилболд багшаа баярлаж явдаг даа.
-Тамирчдад багаасаа тоглолтыг үзэж, даган дуурайж ирсэн тамирчин байдаг. Таны хувьд хүндэлдэг тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-“Хасын хүлэгүүд” багын тамирчин Б.Билгүүн ах хүнд байх ёстой зан чанар гээд бүх зүйлийг өөртөө агуулсан маш мундаг хүн шүү дээ.
-Тамирчдын бэлтгэл сургуулилт хэрхэн явагддаг вэ?
-Ямар ч үед ер нь бэлтгэлтэй байдаг. Заримдаа баяр ёслолын өдрүүдээр ч бэлтгэлтэй байх үе бий. Ямар нэг байдлаар бэлтгэлээ таслах, хоцрох зэрэг нь тамирчин хүнд байж боломгүй зүйл. Багш дасгалжуулагч нар нь үүнийг эрхэмлэн үздэг. Шидэлтийн бэлтгэл мөн хүчний бэлтгэл тэгээд багийн бэлтгэл гэж л бэлтгэлээ хийдэг дээ.
-Сагсан бөмбөгийн спорт танд юуг суулгаж, өгсөн гэж боддог бэ?
-Багийн спортоор хичээллэснээр бусадтай багаар хамтран ажиллах чадварыг суулгаж өгсөн юм шиг санагддаг. Мөн энэ спорт хариуцлагатай байдал мөн төлөвшлийг суулгасан гэж боддог.
-Мэдээж ялагдах үеийн мэдрэмж хэцүү шүү дээ. Тэр үедээ юу боддог вэ?
-Ялагдах үе мэдээж хэцүү байдаг шүү. Гэхдээ юунаас болж ялагдал хүлээснээ эхлээд боддог доо. Тэгээд дараа нь алдаан дээрээ ажиллаад ялалт байгуулах сайхан байдаг. Ер нь ялагдлаасаа суралцсан тамирчин л дараагийн түвшинд хүрч чадна шүү дээ.
-Тэмцээн болох өдөр өмсгөлөө өмсөөд, талбайдаа гарах мэдрэмж сайхан байдаг байх. Та талбай дээр тоглож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Хувцсаа солихоос эхлээд л сайхан мэдрэмжүүдийг авч эхэлдэг. Талбай дээр бол бөмбөг орж буй торны чимээ их гоё мэдрэмж төрүүлдэг. Мөн оноо авахад баярлаж буй манай багийн болон хөгжөөн дэмжигчдийн маань алга ташилт зэрэг үнэхээрийн гоё мэдрэмж төрүүлж илүү их эрч хүч аз жаргалыг мэдрүүлдэг дээ.
Ер заал дүүрэн үзэгч хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал гээд бүгд маш гоё санагддаг. Тэдний бидэнд зориулж оноо авах бүрд дэмжиж, орилж, алга ташдаг энэ нь намайг улам бүр зоригжуулж улам их эрч хүчтэй болгодог юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.


| М.АНУЖИН: ЯЛАГДЛААСАА СУРАЛЦСАН ТАМИРЧИН Л ДАРААГИЙН ТҮВШИНД ХҮРЧ ЧАДНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |