Холбоодын нэгдсэн “УАШТ 2024”-ийн спорт авиралтын хурдан авиралтын зааланд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сүүлийн өдөр техник болон боулдеринг төрлийн тэмцээн явагдсан юм. Боулдеринг төрөлд тамирчид хамгаалалтгүйгээр богино зайд авирдаг бол үндсэн буюу техникийн төрөлд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэйгээр 13 метрийн өндөр хананд авирдгаараа онцлогтой.
Эрэгтэй насанд хүрэгчдийн техник авиралтад энэ онд Францад болсон мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-ий алтан медальт Б.Мөнхбаатар түрүүлэв. Энэ тамирчин өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр энэ жилийн УАШТ-ээс боулдеринг төрөлд хүрэл, хурдны авиралтад мөнгө, техник авиралтад алтан медаль хүртэж, медалийн иж бүрэн цуглуулгатай болов.
Эмэгтэйчүүдийн техник авиралтад “УБ аялагч” клубийн Б.Отгончимэг түрүүлсэн бол 20 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Ц.Анар удаалсан юм. "Уб аялагч" клубийн тамирчид тэмцээний сүүлийн өдөр нийт таван алт, долоо мөнгө, хүрэл, нийт 14 медаль хүртжээ.
УАШТ-ий дүн:
Техник авиралт
Насанд хүрэгчид, эмэгтэй:
1.Б.Отгончимэг (УБ аялагч клуб)
2.Ц.Анар (Саммит клуб)
3.О.Ууганцэцэг (Саммит клуб)
Насанд хүрэгчид, эрэгтэй:
1.Б.Мөнхбаатар (хувиараа)
2.З.Сумъяа (Хурд клуб)
3.Ж.Сэдэд (51-р сургууль)
U-18 нас, эмэгтэй:
1.Ж.Амина (УБ аялагч клуб)
2.С.Эгшиглэн (УБ аялагч клуб)
U-18 нас, эрэгтэй:
1.А.Зоригтбаатар (хувиараа)
2.М.Төгөлдөр (Уб аялагч клуб)
3.Э.Дөлгөөн (УБ аялагч клуб)
U-16 нас, эрэгтэй
1.Х.Цолмон (УБ аялагч клуб)
2.Х.Цэлмэг (УБ аялагч клуб)
3.А.Эрдэнэбадрал (хувиараа)
Боулдеринг авиралт
Насанд хүрэгчид, эмэгтэй:
1.О.Ууганцэцэг (Саммит клуб)
2.Б.Отгончимэг (УБ аялагч клуб)
3.Б.Баярмаа (Хайрхан клуб)
Насанд хүрэгчид, эрэгтэй:
1.З.Сумъяа (Хурд клуб)
2.Д.Отгонхүү (хувиараа)
3.Б.Мөнхбаатар (хувиараа)
U-18 нас, эмэгтэй:
1.Ж.Амина (УБ аялагч клуб)
2.С.Эгшиглэн (УБ аялагч клуб)
U-18 нас, эрэгтэй:
1.А.Зоригтбаатар (хувиараа)
2.М.Төгөлдөр (УБ аялагч клуб)
3.Э.Номинтэнгэр (хувиараа)
U-16 нас, эрэгтэй:
1.Х.Цэлмэг (УБ аялагч клуб)
2.Х.Цолмон (УБ аялагч клуб)
3.Э.Дэлгэрдорж (хувиараа)
| Б.Мөнхбаатар улсын аваргаас гурван медаль хүртэв |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |