Холбоодын нэгдсэн УАШТ-2024-ийн нэгэн сонирхолтой төрөл болох виртуал дугуйн УАШТ-ий эхний гараа "Буянт-Ухаа" спорт ордонд болж, дүнгээ гаргалаа. Тэмцээний эхний өдөр тамирчид талын замын 64 км зайд хурд сорьсон бөгөөд тус зам нь "Лондон-2012" олимпын дугуйн тэмцээн явагдсан зам байв.
Өгсүүр хэсэгт дөрөө нь чангарч, арын салхинд суусан үед дөрөө зөөлрөх зэргээр бодит байдалтай тун ойрхон байдаг нь виртуал дугуйн гол онцлог. Энэ гараанд тамирчид эрэгтэй, эмэгтэй элит, өсвөр үе, мастер, сонирхогч гэсэн найман төрлөөр медальтнуудаа тодруулсан юм.
Уралдаанд 40 тамирчин хурд сорьсон бөгөөд эрэгтэй элит ангилалд Монголын олон өдрийн тэмцээний аварга, ОУХМ Э.Болор-Эрдэнэ эхнээсээ хошуулчилсаар түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил виртуал дугуйн анхдугаар УАШТ-д мөн түрүүлсэн билээ.
Тэмцээний хамгийн ахмад оролцогч 67 настай Г.Дэлгэрсайхан мастерсын 50+ насны ангилалд хүрэл медаль хүртсэн юм. Монголын дугуйн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг эмэгтэй сонирхогчдын ангилалд хурд сорилоо.
Сонирхуулахад, Олон улсын дугуйн холбоо коронавирусийн хөл хорионы үед анх виртуал дугуйн тэмцээн зохион байгуулсан нь олны сонирхлыг ихэд татаж, үүнээс хойш ийм төрлийн тэмцээн улс орнуудад өргөн тархсан байна. Өнөөдөр тамирчид шандас, тэвчээр шалгасан уулын замын 70 км зайд 17:00 цагаас уралдана.
64 км-ийн дүн
Элит, эрэгтэй:
1.Э.Болор-Эрдэнэ (Team Oggi клуб)
2.Б.Наранхүү (Алдар спорт хороо)
3.Х.Тэмүүлэн (Аттила клуб)
Элит, эмэгтэй:
1.Ц.Солонго (Алдар спорт хороо)
2.Э.Энхмаа (Алдар спорт хороо)
3.Э.Уянга (Номадик клуб)
Өсвөр үе, эрэгтэй:
1.Б.Чинболор (Алдар спорт хороо)
2.А.Дэлгэрсайхан (Алдар спорт хороо)
3.Э.Итгэл (MG Road клуб)
Өсвөр үе, эмэгтэй:
1.Б.Номинжин (Дугуйтай Сэлэнгэ клуб)
Мастер 35-49 нас:
1.Л.Баярцэнгэл (Road Mongolia клуб)
2.Б.Алтан-Оргил (Road Mongolia клуб)
3.Р.Галбадрах (Хурд Эрдэнэт клуб)
Мастер 50+ нас:
1.Д.Энхтөр (Хоршоолол CDM клуб)
2.Д.Энх-Од (Хоршоолол CDM клуб)
3.Г.Дэлгэрсайхан (Road Mongolia клуб)
Сонирхогч, эрэгтэй:
1.А.Даваасүрэн (Road Mongolia клуб)
2.О.Ундрал (Номадик клуб)
Сонирхогч, эмэгтэй:
1.Д.Эрдэнэтуяа (Номадик клуб)
| Э.Болор-Эрдэнэ виртуал дугуйн улсын хошой аварга болов |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |